Хайх

Арьсны асуудал ба эмчилгээ: Найман төрлийн мэргэжлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд

"Үлэмж Грийс" салоны санал болгох Christina брэнд

Text: Ө.Тодгэрэл


Эрүүл арьс болон байгалийн дүр төрхөөр чимдэг болсон өнөө үед зөв, үр дүнтэй арьс арчилгаа сонгох нь хүн бүрийн санааг зовоож буй, гол сэдвүүдийн нэг боллоо. Масс бүтээгдэхүүний маркетингт авталгүйгээр, хэрэглэж буй зүйлсийнхээ найрлагыг сайтар судалж, өөрийн арьсны шаардлагад нийцсэн, үр дүнтэй бүтээгдэхүүн сонгоно гэдэг мэдээж цаг хугацаа болоод судалгаа шаардсан, амаргүй ажил юм. Харин хүмүүсийн тэр бүр мэддэггүй нэгэн баримтаас хуваалцахад, дэлгүүрээс худалдан авсан, арилжааны чиглэлтэй бүтээгдэхүүнүүд ихэвчлэн найрлагадаа хиймэл өнгө оруулагч, үнэртүүлэгч, хадгалалтын хугацааг уртасгах бодис зэргийг агуулдаг нь арьсанд аажмаар хортой нөлөө үзүүлдэг. Тиймээс бид энэ удаад Үлэмж Грийс салоны санал болгодог мэргэжлийн арьс арчилгааны Christina брэндийг онцолж байна.

1982 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй Christina нь мэргэжлийн арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргадаг дэлхийн хамгийн том брэндүүдийн нэг юм. Арьсны эрүүл мэндэд хор учруулахгүйгээр ямар ч төрлийн асуудлыг шийдвэрлэх чадвартай, дэвшилтэт технологи ашиглан гаргаж авсан өвөрмөц найрлагатай, гэр болон салоны нөхцөлд хэрэглэж болох арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь бодит үр дүн авчирдаг гэдгээрээ алдаршсан билээ. "It just works" буюу "Энэ нь үнэхээр л үр дүнтэй" гэх лоозон нь брэндийн гол зарчмыг тодорхойлно.

Christina одоогоор 300 гаруй төрлийн эмчилгээний бүтээгдэхүүн санал болгож байгаа бөгөөд батгажилт, хөгшрөлтийн шинж тэмдэг, стресс, гадны хорт нөлөө, чийгшлийн дутагдал болон бусад олон асуудлыг шийдвэрлэхэд чиглэгддэг байгаа.

Арьсны асуудал ба эмчилгээ: Найман төрлийн мэргэжлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд (фото 1)

BIOPHYTO - Гадны хорт нөлөөнд өртсөн арьсыг хоргүйжүүлэх 

BioPhyto бол арьсны эрүүл тэнцвэртэй байдлыг хангахад зориулагдсан, шинжлэх ухааны аргаар тусгайлан гаргаж авсан бүтээгдэхүүн юм. Арьсны хэвийн ажиллагаа алдагдах үед дэмжлэг үзүүлэх, мөн бүтцийн тэнцвэрийг эргүүлэн бий болгоход чиглэх энэ эмчилгээ нь орчин үеийн технологийн өндөр дэвшлийн нэгэн баталгаа билээ.

BioPhyto нь 2016 оны AsiaSpa Awards Shortlist-ийн "Оны шилдэг эко бүтээгдэхүүн" ангилалд багтсан байгаа.

Ямар арьсанд тохиромжтой: Гадны хорт нөлөөнд өртсөн арьс. Тухайлбал урт хугацаанд тамхи татсан, агаарын бохирдол болон нарны хэт ягаан туяанд өртсөн, эм бэлдмэл их хэрэглэсний улмаас гундсан гэх мэт асуудлуудыг шийдвэрлэнэ. Мөн тослог, хуурай, холимог, энгийн гээд ямар ч төрлийн арьсанд тохиромжтой.

Эмчилгээний үр дүн: Арьс хоргүйжиж, нэмэлт хорт бодис үүсэхгүй байснаар эсийн ажиллагаа тэнцвэртэй болно. Цусны эргэлт сайжирч, хүчил төрөгчийн хэрэглээ нэмэгдсэнээр арьс цэвэр, дахин сэргэсэн болно. Тос ялгарах үйл явц хэвийн болсноор арьсны улайлт багасч, чийглэг, жигд өнгөтэй, батгажилтгүй болно. Эд эс нөхөн төлжсөнөөр арьсны эрүүл мэнд мэдэгдэхүйц сайжирна.

Арьсны асуудал ба эмчилгээ: Найман төрлийн мэргэжлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд (фото 2)

CHATEAU DE BEAUTE - Хөгшрөлтийн эсрэг

Вино наслах тусмаа чанартай болдог. Харин сайн чанарын винонд агуулагдах арьсанд тустай дааврын бүтээгдэхүүнүүдийг Chateau de Beaute цувралаас олох боломжтой. Энэхүү дэвшилтэт арьс арчилгааны багц бүтээгдэхүүн нь арьсыг нөхөн сэргээж, дотроос нь энергиэр дүүргэн, чийгшүүлж, эрүүл бөгөөд залуу байхад нь шаардлагатай тэжээлээр хангах үйлчилгээтэй юм.

Ямар арьсанд тохиромжтой: 30 ба түүнээс дээш насныханд, хөгшрөлтийн эсрэг арга хэмжээ авах шаардлагатай арьсанд тохиромжтой.

Эмчилгээний үр дүн: Дотроос нь нөхөн сэргээснээр арьс илүү залуу, гэрэлтсэн болно. Арьсны эсүүдийг энергиэр дүүргэснээр хөгшрөлтийн үйл явц удааширна. Коллагены үйлдвэрлэлтийг эрчимжүүлснээр арьсыг уян хатан байлгана. Цусны эргэлтийг сайжруулснаар арьсыг залуу насны ягаан туяатай болгонo. Үрчлээсийг дүүргэснээр арьсыг илүү толигор харагдуулна.

Арьсны асуудал ба эмчилгээ: Найман төрлийн мэргэжлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд (фото 3)

COMODEX - Батгажилттай тэмцэх

Comodex нь батгажилт болон үүнээс үүдэлтэй бусад асуудлыг эмчлэх, тослог арьстай тэмцэх зориулалттай арьс арчилгааны цогц үйлчилгээ юм. Дааврын тэнцвэр алдагдсан, нянгийн халдвар авсан, ариун цэвэр муу сахисан, эрүүл бус хоолны дэглэм барьсан, стрессд өртсөн, эсвэл удамшлын чанартай гэх шалтгаануудын улмаас тослогжиж, батга үүссэн арьсыг эмчилж, үр дүнгээ удаан хугацаанд барина. 

Comodex нь 2017 оны AsiaSpa Awards Shortlist-ийн "Оны шилдэг үр дүнтэй бүтээгдэхүүн" ангилалд багтсан байгаа.

Ямар арьсанд тохиромжтой: Батгажилттай, тослог болоод холимог төрлийн, сорви үүссэн арьсанд тохиромжтой.

Эмчилгээний үр дүн: Арьсны гадаргууг гуужуулснаар батга гарах, үрэвсэх болон тос ялгарах ор үндсийг устгана. Нянгийн эсрэг орц найрлагын ачаар нянгийн үржилтээс урьдчилан сэргийлнэ. Арьсны улайлтыг багасгаж, нөсөө толбо арилгаж, уян хатан чанарыг нэмэгдүүлж, тайвшруулна.

Арьсны асуудал ба эмчилгээ: Найман төрлийн мэргэжлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд (фото 4)

FOREVER YOUNG - Хөгшрөлтийн эсрэг

ForeverYoung нь найрлагадаа биопептид, антиоксидант, ургамлын түүхий эд агуулсан, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй, өвөрмөц бүтээгдэхүүн юм. Арьсны гүн рүү нэвтэрч үйлчлэх чадвартай бөгөөд ерөнхий бүтцийг нь гадны хорт нөлөөнөөс хамгаалж, гаднах хөгшрөлтийн шинж тэмдгүүдтэй тэмцэнэ.

Ямар арьсанд тохиромжтой: Цаг хугацааны эрхээр бүтэц нь муудсан, нүүрний хөдөлгөөний улмаас үрчлээс тогтсон, төрөл бүрийн гадны нөлөө болон чиг алдагдсантай холбогдуулан хөгшрөлтийн процесс цагаасаа эрт явагдсан, уян хатан чанараа алдсан, гундсан арьсанд тохиромжтой.

Эмчилгээний үр дүн:
Нүүрний арьс зөөлөрч, суларсан арьс өргөгдөж, эрүүл, залуу дүр төрх бий болно. Арьс бүхэлдээ залуужиж, өнгөлөг болохоос гадна нарийн жижиг үрчлээ арилж, гүн үрчлээ тэнийнэ.

Арьсны асуудал ба эмчилгээ: Найман төрлийн мэргэжлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд (фото 5)

SILK - Түргэн хугацаанд үр дүнгээ үзүүлдэг, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй

Silk бол түргэн хугацаанд үрчлээс тэнийлгэж, арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэх хөгшрөлтийн эсрэг эмчилгээ юм. Идэвхитэй бодисуудын ухаалаг нэгдлийн ачаар Silk арьсыг цочроож, гэмтээлгүйгээр өргөж, үрчлээс тогтсон шугамуудыг дүүргэж өгдөг байна. Эмчилгээний үр дүн богино хугацаанд мэдрэгддэг тул ямарваа нэгэн тэмдэглэлт өдрийн өмнө хэрэглэхэд тохиромжтой.

Ямар арьсанд тохиромжтой: Хөгшрөлтийн шинж тэмдэг илэрсэн арьсанд тохиромжтой.

Эмчилгээний үр дүн: Бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэсэн нөхцөлд гурван сарын дотор зураасан үрчлээ 35%-иар багасна, арьс нүдэнд харагдахуйц байдлаар толигор чанга болно, харшил өгөхгүйгээр арьсны PH хэмжээ хэвийн байдалд орно.

Арьсны асуудал ба эмчилгээ: Найман төрлийн мэргэжлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд (фото 6)

MUSE - Хөгшрөлтийн эсрэг

Сарнай цэцгийн дэлбээнд агуулагдах эмчилгээний баялаг санг дэвшилтэт технологи бүхий шагнал хүртсэн томьёотой хослуулсан Muse цуврал нь энэхүү өвөрмөц жорынхоо ачаар арьсны байгалийн хамгаалалтын бүрхүүлийг дэмжиж, арьсыг аль болох удаан хугацаанд залуу байлгахад чиглэнэ. Мөн мэдээж хэрэг арьсыг яг л сарнай цэцэг мэт дотроосоо ягааран гэрэлтсэн, эрүүл харагдуулна. 

Muse нь 2016 оны AsiaSpa Awards Shortlist-ийн "Оны хөгшрөлтийн эсрэг шилдэг бүтээгдэхүүн" ангилалд багтсан байгаа.

Ямар арьсанд тохиромжтой: Гадаад болон дотоод хүчин зүйлсээс хамааран арьсны хамгаалалтын бүрхүүлийн үйл ажиллагаа алдагдсан, хуурайшиж, хөгшрөлтийн үйл явц эрчимжиж эхэлсэн арьсанд тохиромжтой.

Эмчилгээний үр дүн: Арьсны хамгаалалтын бүрхүүлийг нөхөн сэргээж, эсийн насжилтыг уртасгаснаар залуу бүтцийг нь хадгалан, наснаасаа эрт хөгшрөхөөс сэргийлнэ. Мөн арьсыг баяжуулж, чийгшүүлж, тэжээл өгснөөр гэрэлтсэн, эрүүл болгоно.

Арьсны асуудал ба эмчилгээ: Найман төрлийн мэргэжлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд (фото 7)

UNSTRESS - Арьсыг тайвшруулах үйлчилгээтэй

Unstress нь стрессийн улмаас үүссэн арьсны цочрол, үрэвсэл болон загатнах байдлыг тайвшруулж, урьдчилан сэргийлэх үүрэгтэй бүтээгдэхүүн юм. Unstress нь арьсны эсийн хамгаалалтын бүрхүүл болон ДНХ-г биологийн идэвхит орцнуудаар хангаж, арьсны эмзэг байдлыг багасгадаг. Мөн цагаасаа эрт явагдах хөгшрөлтийн процессоос хамгаалдаг байна.

Ямар арьсанд тохиромжтой: Гадаад болон дотоод хүчин зүйлсээс хамааран улайж, үрэвсэж, загатнасан, хуурайшсан, эмзэг арьсанд тохиромжтой.

Эмчилгээний үр дүн: Арьсны улайлт, цочрол, загатнаа буурна. Үрчлээний гүн байдал багасна. Чийгшлийн түвшин нэмэгдэж, арьс шинэчлэгдэнэ. Арьсан дахь хор гадагшилж, тайвширна.

Арьсны асуудал ба эмчилгээ: Найман төрлийн мэргэжлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд (фото 8)

WISH - Хөгшрөлтийн эсрэг

Wish иж бүрдэл нь олон улсын гоо заслын эмч нарын анхаарлыг татсан шилдэг бүтээл юм. Хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх мөн хөгшрөлтийг удаашруулах гол зорилготой. Хүний гол үрчлээтдэг нүүрний хэсгүүдийг чиглэн үрчлээ үүсэх механизмыг удаашруулах байдлаар ажилладаг байна.

Ямар арьсанд тохиромжтой: Үрчлээс тогтсон, арьсан дахь бодисын солилцоо муудсан, чийгшил алдагдсан, нимгэрч, гундсан, нарны хорт туяанд өртсөн арьсанд тохиромжтой.

Эмчилгээний үр дүн: Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ, үрчлээ тэнийлгэнэ, арьсны дархлааг сайжруулна, гэмтсэн эсийг сэргээж эрүүл эсийн өсөлтийг нэмэгдүүлнэ, хурдан хугацаанд арьсны өнгийг сэргээж, илүү залуу харагдуулна.

Арьсны асуудал ба эмчилгээ: Найман төрлийн мэргэжлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд (фото 9)

Үлэмж Грийс салон

Утас: 77779595, Хаяг: Шангри-Ла Молл 2 давхар, Сөүлийн гудамж

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх