Хайх

Белла Хадид Dior брэндийн шинэ нүдний контурын сурталчилгаанд

Шар контур, ягаан сормуусны будаг зэргийг тун удахгүй худалдан авах боломжтой болно

Text: Бюро 24/7

Dior брэнд хавар-зун 2018 улирлын шинэ нүдний будагны цуглуулгаа танилцууллаа. Цуглуулгын нүүр царайгаар Белла Хадид тодорсон байна

Шинэ цуглуулгын «On Stage» нэртэй нүдний контур сонгодог хараас эхлэн неон шар хүртэлх нийт 15 өнгөний сонголттойгоор, мөн «Diorshow Pump N' Volume» сормуусны будаг хар, ягаан, цэнхэр, тоорын ягаан, хөх ягаан гэх өнгөтэйгөөр гарчээ.

"Би эмэгтэйчүүдэд зориулан анхаарал татам, тод атлаа дэгжин будалт хийх боломжтой тийм л бүтээгдэхүүн гаргахыг хүссэн" хэмээн Dior Makeup-ийн бүтээлч захирал Питер Филипс сурталчилгааны бичлэгтээ дурдсан байна.

Беллагийн будалтыг хийхийн тулд нүүр хувиргагч хөх ягаан контур ба ягаан сормуусны будаг, эсвэл хар контур ба цэнхэр сормуусны будаг, нэг бол бүр хэд хэдэн өнгийн контур гэх зэрэг маш зоригтой шийдлүүдийг гаргажээ. Шинэ бүтээгдэхүүнүүд Dior-ийн дэлгүүрүүд болон албан ёсны вебсайт дээр тун удахгүй худалдаалагдах болно.

Харин шинэ цуглуулгын бүтээгдэхүүнүүдийг ашиглан хэрхэн 1960-аад оны уур амьсгалтай нүүр будалт хийж болохыг эндээс уншина уу.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх