Хайх

Арьсан дээр үл мэдэгдэх 10 суурь крем

Хамгийн хөнгөн бүтэцтэй суурь кремүүдийг онцолж байна

Арьсан дээр үл мэдэгдэх 10 суурь крем

Text: Бюро 24/7

Chanel брэндийн суурь шингэн

Арьсан дээр үл мэдэгдэх 10 суурь крем (фото 1)

Энэхүү анхилам үнэртэй суурь крем нь бадамлянхуа цэцгийн ус болон далайн замгийн найрлага дээр суурилсан бөгөөд пигментийн нягтшил өндөртэй тул арьсан дээрх өө сэвийг хангалттай сайн дарна. Бүтээгдэхүүнийг түрхсэний дараа хөнгөн, чийглэг эффект бий болно. Түүнчлэн SPF 15 индекс бүхий нарны хамгаалалттай тул арьсыг тодорхой хэмжээнд нарны хорт туяанаас хамгаална.

Giorgio Armani брэндийн чийгшүүлэгч суурь крем

Арьсан дээр үл мэдэгдэх 10 суурь крем (фото 2)

Суурь кремийн найрлагад арьсанд тэжээл өгөх ач тустай орцуудаас гадна арьсны гадаргууг тэгшилж, өө сэвийг нь нуун дарагдуулах элементүүд орсон байгаа. Бүтээгдэхүүн маш хөнгөн, чийглэг бүтэцтэй тул арьсан дээр үл мэдэгдэх, гэрэлтсэн бүрхүүл бий болгоно.

NARS брэндийн хөнгөн суурь крем

Арьсан дээр үл мэдэгдэх 10 суурь крем (фото 3)

Тослог эсвэл холимог арьсанд тохиромжтой энэхүү бүтээгдэхүүн нь найрлагадаа ямар нэгэн тос агуулаагүй бөгөөд бага зэрэг хуурай бүтэцтэй. Крем арьсанд матт эффект оруулж, зөөлөн гялбаа үүсгэж, арьсан дээрх нүхнүүдийг дүүргэн тэгш гадаргуутай болгож, тослогжилтоос үүдэлтэй гялбаа үүсэхээс сэргийлнэ. Мөн SPF 30 бүхий өндөр хамгаалалттай.

Smashbox брэндийн шингэн крем

Арьсан дээр үл мэдэгдэх 10 суурь крем (фото 4)

Усан суурьтай энэ крем нь арьсанд тэжээл өгч, чийгшүүлнэ. Бүтэц нь нэлээд шингэн хэдий ч маш хэмнэлттэй хэрэглэгддэг. Өө дарах чадвар нь дундаж бөгөөд SPF 30 хамгаалалттай.

Kiehl's брэндийн BB крем

Арьсан дээр үл мэдэгдэх 10 суурь крем (фото 5)

Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсэн үед арьс тань яг л gym-нээс гарч ирсэн мэт бага зэрэг чийгтэй, гэрэлтсэн болно. Хуурай ба хэвийн арьсанд илүү тохиромжтой бөгөөд найрлагадаа С амин дэм, эрдэст бодисууд гэх зэрэг арьсанд тэжээл өгөх орцууд агуулдаг.

Kiko Milano брэндийн хайлайтертай суурь крем

Арьсан дээр үл мэдэгдэх 10 суурь крем (фото 6)

Энэхүү универсал бүтэцтэй кремийг түрхэх үед хайлайтер ба праймер хэрэглэх шаардлагагүй. Крем арьсыг яг л дотроосоо гэрэлтэж буй мэт маш үзэсгэлэнтэй харагдуулахаас гадна байгалийн, нимгэн бүрхүүл бий болгоно. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Erborian брэндийн BB крем

Арьсан дээр үл мэдэгдэх 10 суурь крем (фото 7)

Арьсан дээр анх түрхэх үед бүтээгдэхүүний өнгө саарал мэт харагдаж, бүтэц нь өтгөн мэт санагдах боловч хэсэгхэн хугацааны дараа арьсны байгалийн өнгөтэй уусаж, үл мэдэгдэх бүрхүүл бий болгоно. Арьсны гадаргууг тэгшилж, өнгийг нь жигд болгож, бага зэрэг торгомсог эффект үүсгэнэ.

Caudalie брэндийн суурь шингэн

Арьсан дээр үл мэдэгдэх 10 суурь крем (фото 8)

Энэхүү бүтээгдэхүүний найрлагад нөсөө толбоны эсрэг үйлчилгээтэй виниферин гэх маш үр дүнтэй орц ордог байгаа. Крем арьсан дээр матт эффект үүсгэж, улайлт ба нүхнүүдийг өнгөлөн далдалж, арьсны өнгийг жигд болгоно. Арьс яг л пудр түрхсэн мэт харагдах атлаа чиглэг байдлаа алдахгүй.

3LAB брэндийн Aqua BB кушон

Арьсан дээр үл мэдэгдэх 10 суурь крем (фото 9)

Энэ кушон нь арьсыг нарны хорт туяанаас хамгаалж, өө сэвийг нь дарж, тайвшруулж, хөнгөн гялбаа үүсгэнэ. Бүтээгдэхүүний найрлагад абиссин 657 гэх хуурайшилтын эсрэг орц, мөн тэжээл өгөх үүрэгтэй пептидууд болон ягаан ус ордог байгаа.

Valmont брэндийн серум ба суурь кремийн холимог бүтээгдэхүүн

Арьсан дээр үл мэдэгдэх 10 суурь крем (фото 10)

Бүх төрлийн арьсанд тохиромжтой энэхүү бүтээгдэхүүн нь нэгэн зэрэг суурь крем, серум ба чийгшүүлэгч тосны үүргийг гүйцэтгэнэ. Бүтээгдэхүүн арьсны өнгөтэй жигд уусаж, гадаргууг нь тэгшилж, дотроос нь гэрэлтүүлнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх