Хайх

Ума Турманы охин “Stranger Things” цувралын гуравдугаар улиралд тоглоно

Шинээр гарч ирж буй од

Ума Турманы охин “Stranger Things” цувралын гуравдугаар улиралд тоглоно

Text: Бюро 24/7

Жүжигчин Ума Турман ба Итан Хоук нарын охин Майя Турман-Хоук "Stranger Things" цувралын гуравдугаар улиралд тоглох болсныг Netflix компани өөрийн Twitter хуудсаар дамжуулан зарлалаа.

Майя энэхүү цувралд Робин хэмээх "өдөр тутмын уйтгартай ажлаас уйдсан, амьдралаас шинэ адал явдал хүссэн, мөн эцэст нь Хоукинсын хар бараан нууцыг дэлгэсний улмаас хүссэн бүхнээ олж авдаг" бүсгүйн дүрд тоглох юм.



Майягийн хувьд энэ нь BBC сувгийн "Little Women" мини цувралд тоглосны дараах хоёр дахь томоохон дүр болж байгаа юм. Тэрээр мөн All Saints ба Calvin Klein брэндүүдтэй хамтран ажилласан туршлагатай билээ.

"Stranger Things" цувралын гуравдугаар улирал 2018 оны сүүлээр эсвэл 2019 оны эхээр гарах төлөвтэй байна. Цувралын продюсер Шон Левигийн Glamour сэтгүүлд мэдэгдсэнээр гуравдугаар улирал 8-9 ангиас бүрдэх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Цааш үзэх