Хайх

Хадидын гэр бүл реалити шоу гаргахаар болжээ

“Next Top Model” шоу нэвтрүүлэгт дуртай хүмүүст гарцаагүй таалагдана

Хадидын гэр бүл реалити шоу гаргахаар болжээ

Text: Бюро 24/7

Супер модель Жижи ба Белла нарын ээж Иоланда Хадид хүүхдүүдээ амжилттай загварын карьер бүтээхэд нь хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн хүн. Тэгвэл одоо Иоланда бусад ээжүүд болон тэдний хүүхдүүдэд хэрхэн амжилттай загвар өмсөгч болох тухай заах гэж байна.

Тэрбээр Lifetime суваг дээр "Making a Model with Yolanda Hadid" нэртэй найман ангиас бүрдсэн реалити шоу гаргахаар болжээ. Тус шоунд Иоланда Хадид өсвөр насны ирээдүйн загвар өмсөгчид ба тэдний ээжүүдэд хэрхэн тайзан дээр алхах, зурагчидтай ажиллах, эрүүл хооллох зэрэг супер модель болоход шаардлагатай олон зүйлийг зааж, тэднийг бэлтгэх юм.

Иоланда Хадид "Хэн ч нэг шөнийн дотор супер модель болдоггүй. Олон нийтийн сүлжээнд хангалттай дагагчидтай байхад өнөөдрийн "It Girl" маргаашийн супер модель болох боломжтой" гэж хэлжээ.

Түүгээр ч барахгүй "Making a Model with Yolanda Hadid" реалити шоуны долоо хоногийн хамгийн амжилттай оролцогч 5,000 ам.долларын шагнал хүртэх болно. Харин тэмцээний гол ялагч Хадидын гэр бүлтэй гэрээ байгуулж, Нью-Йорк дахь IMG Models загварын агентлагт элсэх боломжтой байх юм. Мэдээж хэрэг энэхүү реалити шоунд Жижи ба Белла Хадид нар уригдан оролцох болно. "Making a Model with Yolanda Hadid" реалити шоу 2018 оны нэгдүгээр сарын 11-нд Lifetime сувгаар цацагдана.

Сонирхуулахад Иоланда Хадид өмнө нь загвар өмсөгчөөр ажиллаж байсан туршлагатай бөгөөд "The Real Housewives of Beverly Hills" нэртэй реалити шоунд оролцож байжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:
Цааш үзэх