Хайх

Милли Бобби Браун Time сэтгүүлийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтанд орсон хамгийн залуу хүн боллоо

Милли Бобби Браун Time сэтгүүлийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтанд орсон хамгийн залуу хүн боллоо

Мөн тэр тун удахгүй Холливүүдийн хамгийн залуу продюсер болно

Text: Бюро 24/7

"Stranger Things" цувралд Элийн дүрийг бүтээсэн жүжигчин Милли Бобби Браун Time сэтгүүлийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтанд багтсан байна. Ингэснээр 14 настай Милли Бобби Браун нь уг жагсаалтанд бичигдсэн бүх цаг үеийн хамгийн залуу хүн болж түүхэнд бичигдэж байгаа гэдгийг Independent сонин мэдэгджээ. Түүнээс өмнө Time сэтгүүлийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтанд багтсан хамгийн залуу хүнээр Пакистаны тэмцэгч, өдгөө 20 настай Малала Юсуфзай орж байсан юм.

Үүнээс гадна Милли Бобби Браун тун удахгүй Холливүүдийн түүхэнд төрсөн хамгийн залуу продюсер болох гэж байна. Тодруулбал тэрээр алдарт мөрдөгч Шерлок Холмсын дүүгийн адал явдлыг өгүүлэх "The Enola Holmes Mysteries" нэртэй киноны гол дүрд тоглохоос гадна, төслийн продюсероор давхар ажиллахаар болжээ.

Time сэтгүүлийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтанд Милли Бобби Браунаас гадна дуучин Рианна, найруулагч Гильермо дель Торо, хунтайж Харри ба түүний сүйт бүсгүй Меган Маркл, дизайнер Виржил Абло болон бусад алдартнууд багтсан байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх