Хайх

Netflix-ийн өндөр үнээр бүтээгдсэн бас нэгэн цуврал: “Altered Carbon”

Таны үзэх дараагийн цувралыг бид оллоо

Text: Бюро 24/7

 

Жил ирэх тусам Netflix компани зөвхөн кино түрээсийн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй, өөрсдийн гэсэн амжилттай контент бүтээж, хүчирхэг болсоор байгаа. Тухайлбал тун удахгүй нээлтээ хийх, Netflix-ийн түүхэнд бүтээгдсэн хамгийн үнэтэй цуврал болох "The Crown"-ыг дурдаж болох юм. Тэгвэл одоо тус компани "Altered Carbon" нэртэй бас нэгэн томоохон бүтээлээ танилцуулж байна.

Энэхүү цувралыг Их Британийн зохиолч Ричард Морганы 2002 онд бичсэн "Altered Carbon" номоос сэдэвлэн бүтээсэн байна. Цувралын үйл явдал XXIV зуунд өрнөх бөгөөд дэлхийн технологийн хөгжил дээд цэгтээ тулсан байх болно. Энэ үед хүний оюун ухааныг дижитал хэлбэрт шилжүүлэн хадгалж болох ба ингэснээр оюун ухааныг өөр хүний биед шилжүүлэн суулгах ч боломжтой байх болно. Цувралын гол баатар болох Такеши Ковач гэх хуучин цэрэг нэгэн өглөө сэрэхдээ огт танихгүй хүний биед оршиж байгаа гэдгээ ухаарснаар адал явдал эхэлдэг юм.

"Altered Carbon" цуврал нь "The Crown"-ы дараах Netflix-ийн хамгийн үнэтэй цувралд тооцогдож байна. Бүр тодруулбал уг цувралын нэг ангийг 6-7 сая ам.долларын өртгөөр бүтээж байгаа аж (цувралын эхний улирал нийт 10 ангитай). Ингээд ч зогсохгүй Netflix "Altered Carbon"-ыг бүтээхийн тулд зургаан найруулагчийг урин авчиржээ. Харин гол дүрийн баатарт жүжигчин Жоэл Киннаман (Suicide Squad) тоглосон байгаа.

"Altered Carbon" цуврал 2018 оны хоёрдугаар сарын 2-нд Netflix-ээр цацагдана.

  • Зураг:
Цааш үзэх