Хайх

“Ocean’s 8” киноны гол баатруудын дүр төрхийг хэрхэн бүрдүүлсэн бэ?

Загварын орднууд туслалцаа үзүүлжээ

“Ocean’s 8” киноны гол баатруудын дүр төрхийг хэрхэн бүрдүүлсэн бэ?

Text: Бюро 24/7

Тун удахгүй буюу 2018 оны зургаадугаар сарын 22-нд "Ocean's 8" кино Улаанбаатар хотод нээлтээ хийнэ. Кейт Бланшетт, Энн Хэтэуэй, Сандра Буллок, Сара Полсон, Хелена Бонэм-Картер ба Рианна нарын тоглосон энэхүү гэмт хэргийн сэдэвтэй инээдмийн кино нь зөвхөн эмэгтэй гол дүрийн жүжигчид тоглосноороо онцлог болсон байгаа. Тэгвэл саяхан тус киноны костюм дизайнер Сара Эдвардс гол баатруудын дүр төрхийг хэрхэн бүтээсэн тухайгаа ярьжээ.

"Загварын орднууд бидэнд маш их тусалсан. Мөн үнэхээр бидэнтэй нэгдэх хүсэлтэй их олон хүн байсан. Харин киноны костюм дизайнд Cartier брэнд нэгдэхэд л гол дүрийн жүжигчид хэр их нэр хүнд, нөлөөтэй болохыг би ойлгосон" гэж киноны костюм дизайнер Сара Эдвардс хуваалцсан байна. Cartier үнэт эдлэлийн ордон "Ocean's 8" киноны бүх гол баатруудын үнэт эдлэлийг төдийгүй киноны үйл явдлын бас нэгэн "гол баатар" болсон тусгай хүзүүний зүүлтийг урласан юм.

“Ocean’s 8” киноны гол баатруудын дүр төрхийг хэрхэн бүрдүүлсэн бэ? (фото 1)

Жүжигчин Кейт Бланшеттын дүр төрхийг бүтээхийн тулд Нью-Йорк хотын рок-н-ролл эрин үеийн загварын ертөнцийг сайтар судлах хэрэг гарчээ. Түүний бүтээсэн Лу гэх дүр Burberry-гийн хослолоос эхлээд өмнө нь эдлэгдэж байсан хуучин хувцас хүртэл өмсдөг. "Түүний стиль санамсаргүй байдлаар олсон зүйлс, дизайнерын хувцас эсвэл армийн дэлгүүрээс худалдан авсан боломжийн үнэтэй эдлэлээс бүрдэнэ" гэж дизайнер хэлжээ.

Харин Сандра Буллокийн бүтээсэн Дебби гэх дүр түүнээс огт өөр. "Дебби таван жилийг шоронд хоригдож өнгөрүүлсэн төдийгүй тэрээр дээрмийг удирддаг тул бид түүнийг догь хэрнээ тайван, эмх цэгцтэй харагдуулахыг хүссэн" гэж Эдвардс ярьсан юм.

“Ocean’s 8” киноны гол баатруудын дүр төрхийг хэрхэн бүрдүүлсэн бэ? (фото 2)

Түүнчлэн Сара Эдвардс Рианнагийн дүрийн талаар ч тайлбар хийсэн байна. "Тэрээр Карибын арлаас гаралтай хакерын дүрийг бүтээдэг. Тиймээс би Боб Марли болон бусад Растафари шашны хөдөлгөөний төлөөлөгчдөөс санаа авсан. Тэр ихэвчлэн маш өргөн загвартай сул хувцас өмсдөг. Тиймээс тэр Met Gala үдэшлэгт хүрэлцэн ирэхдээ огт өөр харагддаг байгаа" гэжээ.

Гэри Россын найруулсан "Ocean's 8" киноны үйл явдалд долоон луйварчин бүсгүй жил бүр Нью-Йорк хотноо зохион байгуулагддаг Met Gala үдэшлэгийн үеэр нэгэн алдартай бүсгүйн 150 сая ам.долларын үнэтэй хүзүүний зүүлтийг хулгайлахаар шийдэж, маш нарийн төлөвлөгөө боловсруулдаг. Харин тэд санасандаа хүрч чадах эсэхийг бид тун удахгүй олж мэдэх болно.

“Ocean’s 8” киноны гол баатруудын дүр төрхийг хэрхэн бүрдүүлсэн бэ? (фото 3)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх