Хайх

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй загварлаг гар цүнхний 8 брэнд

Одоогоор боломжийн үнээр худалдаалагдаж буй тренд гар цүнхнүүд

Text: Бюро 24/7


Loewe эсвэл Dior-ийн гар цүнхнүүд хэн бүхний харааг булаадаг нь үнэн ч, заримдаа хүмүүсийн тэр бүр мэддэггүй, Instagram сүлжээнд тогтмол нийтлэгддэггүй, ховор загвар эзэмших нь илүү тааламжтай байдаг. Иймээс бид сайн чанарын, загварлаг гар цүнх санал болгодог жижиг брэндүүдийг танилцуулж байна.

Danse Lente

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй загварлаг гар цүнхний 8 брэнд (фото 1)

Vogue Talent-ийн ялагч Янгвон Кимийн үүсгэн байгуулсан Danse Lente брэнд ганцхан жилийн дотор дэлхийн өнцөг бүрд шүтэн бишрэгчидтэй болж чадсан. Moda Operandi дэлгүүрийн мэргэжилтнүүд хүртэл урьд өмнө ямар ч брэндийн борлуулалт анхны өдрөөсөө ийм амжилттай байгаагүйг онцолсон байдаг.

Хаанаас худалдаж авах вэ: farfetch.com, net-a-porter.com, danselente.com, matchefashion.com

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй загварлаг гар цүнхний 8 брэнд (фото 2)

Ratio Et Motus

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй загварлаг гар цүнхний 8 брэнд (фото 3)

Ratio et Motus брэндийг энэ оны нэгдүгээр сард Нью-Йоркийн Технологийн Их сургуулийн төгсөгчид Анжела Вэнг ба Дэниел Ли нар үүсгэн байгуулсан. Гар цүнхний дизайныг Нью-Йорк хотод гаргадаг бөгөөд үйлдвэрлэлт нь Флоренцод хийгддэг. Брэндийн бестселлер загвар бол Twin нэртэй хос цүнх юм. Уг загварыг хооронд нь бэхэлснээр хосоор нь эсвэл дангаар нь барих боломжтой.

Хаанаас худалдаж авах вэ: ratioetmotus.com

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй загварлаг гар цүнхний 8 брэнд (фото 4)

Chylak

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй загварлаг гар цүнхний 8 брэнд (фото 5)

Польш гаралтай Зофия Чилак Proenza Schouler брэндийн дизайны хэлтэст ажиллаж байсан туршлагатай юм. Тэрээр гар цүнхнүүдээ итали арьсаар Польш улсад урладаг бөгөөд Vogue сэтгүүлийн онцолсноор цүнхнүүд борлуулагдаж буй үнээсээ хэт дахин үнэтэй ба чанартай харагддаг юм.

Хаанаас худалдаж авах вэ: chylak.com

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй загварлаг гар цүнхний 8 брэнд (фото 6)

Carolina Santo Domingo

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй загварлаг гар цүнхний 8 брэнд (фото 7)

Санто Доминго бол загварын салбар дахь нэр хүндтэй гэр бүл. Тэр дундаа Лорен Санто Доминго бол Moda Operandi дэлгүүрийн хамтран эзэмшигч ба бүтээлч захирал юм. Харин түүний ач охин Каролина нэрийн брэндээ үүсгэн байгуулан өдгөө багагүй амжилтанд хүрээд байна. Сонгодог хэлбэрийг сонирхолтой элементүүдээр өвөрмөц болгож чаддаг Каролинагийн гар цүнхнүүд ирээдүйд улам л эрэлттэй болно.

Хаанаас худалдаж авах вэ: modaoperandi.com, net-a-porter.com, farfetch.com

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй загварлаг гар цүнхний 8 брэнд (фото 8)

Trademark

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй загварлаг гар цүнхний 8 брэнд (фото 9)

Дизайнер Тори Берчийн дагавар охид болох Александра ба Луиза нарын үүсгэн байгуулсан Trademark брэнд нь Instagram-д нэлээд алдартай. Эгч дүүс өөрсдийн урладаг загваруудаа тансаг зэрэглэл эсвэл гудамжны стильд хамруулах дургүй бөгөөд ердөө л хүмүүсийн өдөр тутамдаа барих дуртай зүйл бүтээхийг хүсдэгээ онцолдог юм.

Хаанаас худалдаж авах вэ: trade-mark.com, shopbop.com, brownsfashion.com

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй загварлаг гар цүнхний 8 брэнд (фото 10)

Mlouye

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй загварлаг гар цүнхний 8 брэнд (фото 11)

Туркийн дизайнер Меб Рур загварын салбарт ажиллаад удаагүй байгаа ч, өмнө нь орчин үеийн тавилгын дизайн гаргаж байсан туршлагатай нэгэн. Тэрээр энэ онцлогоо ашиглан үүргэвч болж хувирдаг гар цүнх, чийдэн хэлбэрийн цүнх зэрэг тун сонирхолтой загварууд гаргадаг бөгөөд цүнхнүүд маш хурдан борлуулагддаг байна.

Хаанаас худалдаж авах вэ: mlouye.com, shopbop.com

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй загварлаг гар цүнхний 8 брэнд (фото 12)

Khaore

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй загварлаг гар цүнхний 8 брэнд (фото 13)

Parsons сургуулийн төгсөгчдийн үүсгэн байгуулсан энэ брэнд нээгдээд жил ч хүрээгүй байгаа. Урлагийн бүтээл мэт гар цүнхнүүд Энэтхэг улс ба Нью-Йорк хотод хийгддэг байна. Дизайнерууд өөрсдийн бүтээлээ "практикт хэрэглэж болох урлагийн обьект" хэмээн тодорхойлдог билээ.

Хаанаас худалдаж авах вэ: khaore.com

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй загварлаг гар цүнхний 8 брэнд (фото 14)

Gu_de

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй загварлаг гар цүнхний 8 брэнд (фото 15)

Саяхан Net-a-Porter дэлгүүр залуу брэндүүдийг дэмжих зорилготой Vanguard төслийг эхлүүлсэн бөгөөд төсөлд шалгарч чадсан анхны дөрвөн брэнд дунд Gu_de багтсан юм. Сөүлийн дизайнер Жи Хайн үүсгэн байгуулсан энэ брэнд маш сайн чанарын гар цүнх санал болгодгийг Net-a-Porter онцлоод байгаа.

Хаанаас худалдаж авах вэ: gu-de-official.com, мөн тун удахгүй net-a-porter.com дээр худалдаалагдана

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй загварлаг гар цүнхний 8 брэнд (фото 16)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх