Хайх

Giorgio Armani, хавар-зун 2019 цуглуулга

Армани биднийг далайн гүн рүү аялахыг урилаа

Text: Бюро 24/7

Милан хотноо байрлах Armani театрт Giorgio Armani загварын ордон 2019 оны хавар-зуны улиралд зориулсан цуглуулгаа танилцууллаа. Гялалзсан эффекттэй материал, лусын дагиныг санагдуулам солонгорсон өнгө, цацган элемент, хясаан чимэглэл гээд энэхүү цуглуулгыг үзэж сонирхсоны дараа далайн гүнээр аялсан мэт сэтгэгдэл төрөх ажээ. Дизайнер Армани уг цуглуулгыг бүтээхдээ материал болоод чимэглэлд онцгой анхаарал хандуулсан бөгөөд органза материалаар чимэглэсэн борооны цув, холограм эффекттэй сонгодог загварын хослол зэрэг нэг төрлийн хэв маягт баригдаагүй сонирхолтой загварууд гаргажээ.

Үндсэн элементүүд: Сул эсгүүр, гялалзсан материал, холограм эффект

Үндсэн өнгөнүүд: Саарал, усан ягаан, усан цэнхэр зэрэг завсрын өнгөнүүд

Стилистик аргачлал: Монохром буюу нэг төрлийн өнгөөр дагнах, олон давхарлах аргачлал

Аксесуар: Далайн дунг санагдуулам ээмэг, гялалзсан чимэглэлтэй гар цүнх, органза материалаар урласан малгай, нүсэр чимэглэлтэй хүзүүний зүүлт, бугуйвч болон ээмэг

Нүүр будалт ба үс засалт: Саатай будалт, буржгар үс

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх