Хайх

Off-White, хавар-зун 2019 цуглуулга

Off-White брэнд гудамжны хувцсыг шинэ түвшинд гаргалаа

Text: Бюро 24/7

Парисын загварын долоо хоногийн хүрээнд Off-White брэндийн загварын шоу болж өнгөрлөө. Дизайнер Виржил Абло гудамжны болоод үдшийн хувцсыг хэнээс ч илүү гарамгай нэгтгэж чаддагаа харуулан, high ба low загварын хоорондох хязгаарыг үгүй хийлээ. Хээнцэр цагаан хүрмийг Nike-гийн богино леггинстэй хослуулан өмссөн загвар өмсөгч нэгэн зэрэг спортлог, загварлаг бас тансаг харагдаж чадсанд Виржилийн авьяас орших гэлтэй. Мөн цагаан футболка ба неон өнгийн нарны шилтэй хослуулан загварчилсан газар шүргэсэн урттай үдшийн даашинз зэрэг нь гудамжны хувцас шинэ түвшинд гарсны баталгаа боллоо.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх