Хайх

Yalguun Accessories гэрийг тань чимдэг боллоо

Yalguun Accessories гэрийг тань чимдэг боллоо

Гэр ахуйн чимэглэлийн цуглуулга танилцуулж байна

Text: Ө.Тодгэрэл


Yalguun Accessories үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш маш эрчимтэй цар хүрээгээ тэлж, одоог хүртэл хурдаа хасалгүй улам бүр өргөжсөөр байгаа билээ. Торгон алчуураас эхлээд гоёл чимэглэл, косметикийн цүнх, нэрийн хуудасны сав, түлхүүрийн оосор гээд байж болох бүхий л төрлийн аксесуар гарган бүсгүй бүрийн хэрэглээнд нийцэх эд, зүйлсийг бүрдүүлсэн энэ брэнд нь одоо дараагийн том алхмаа хийлээ. Энэ удаад тэд биднийг илэрхийлэх хамгийн чухал нэг хэсэг болох гэрт зориулсан home decor буюу гэр ахуйн чимэглэлийн шинэ бүтээлүүдээ танилцуулж байна. Өөрөөр хэлбэл бид одоо монгол хатад, ахуйн уламжлалаа гэртээ шингээн, чимэглэх боломжтой боллоо.

Yalguun Accessories гэрийг тань чимдэг боллоо (фото 1)

Yalguun Accessories гэрийг тань чимдэг боллоо (фото 2)

Yalguun Accessories гэрийг тань чимдэг боллоо (фото 3)

"Монгол хатад, ахуйн уламжлалаа гэртээ шингээн, чимэглэх боломж"

Гэр ахуйн чимэглэлийн шинэ цуглуулгад эзэгтэй нарын сэтгэлийг булаах гоёмсог өнгө, зураг бүхий аяга тавагны иж бүрдэл багтсан байгаа. Айл гэрт байхад ээлтэй, ивээлтэй өнгө ба зургуудаар бүтээгдсэн эдгээр эдлэл нь ширээнд өнгөлөг деталь нэмээд зогсолгүй хайр дурлал, хосоороо байхын бэлгэдэл болж, мөн эх үрийн элбэрлийг илтгэх болно. Сайн чанарын аяга тавагны иж бүрдэл нь трендэд үл хамрагддаг мөнхийн зүйлсийн нэг бөгөөд үе дамжин үлдэх, дурсамж хадгалах чадвартай байдаг. Мөн мэдээж ямар ч хоолыг илүү амтархан, урлагийн бүтээл мэт харагдуулах шидтэй.

Yalguun Accessories гэрийг тань чимдэг боллоо (фото 4)

Yalguun Accessories гэрийг тань чимдэг боллоо (фото 5)

Yalguun Accessories гэрийг тань чимдэг боллоо (фото 6)

Yalguun Accessories гэрийг тань чимдэг боллоо (фото 7)

"Халуун дулаан хайр сэтгэл, хосоороо байхын бэлгэдэл болсон аяга тавагны иж бүрдэл"

Yalguun Accessories-ийн аяга, тавагны иж бүрдлийг гэрт байршуулахаас гадна оффист хэрэглэхэд тун зохистой. Орчинд өнгө нэмж, нэгэн төрлийн өвөрмөц чимэглэл болж, ирсэн зочдын халуун ярианы сэдэв болох нь гарцаагүй. Түүнчлэн хурим найрын сар эхэлж байгаатай холбогдуулан бэлгэнд өгөхөд утга агуулга, билэгдлийн хувьд тохиромжтой байх юм.

Шинэ загварын аяга, таваг нь өлгөх боломжтой суурьтай ба хосолсон дэрний ууттай худалдаанд гарчээ. Yalguun Accessories-ийн хувьд энэ нь дөнгөж эхлэл бөгөөд тун удахгүй торгомсог материалтай ор хөнжлийн давуу зэрэг төрөл бүрийн гэр ахуйн чимэглэлийн бүтээгдэхүүнүүд танилцуулах гэнэ.

Yalguun Accessories гэрийг тань чимдэг боллоо (фото 8)

Yalguun Accessories гэрийг тань чимдэг боллоо (фото 9)

Yalguun Accessories гэрийг тань чимдэг боллоо (фото 10)

Yalguun Accessories гэрийг тань чимдэг боллоо (фото 11)

Yalguun Accessories гэрийг тань чимдэг боллоо (фото 12)

Yalguun Accessories гэрийг тань чимдэг боллоо (фото 13)

Yalguun Accessories
Утас: 90117575
Хаяг: Зайсан Оргил худалдааны төвийн замын эсрэг талд байрлах "Star Mall" 2-р давхар 11:00-21:00 хүртэл; "Peace Mall" 4-p давхар 411 тоот 11:00-21:00 хүртэл; Улаанбаатар Их дэлгүүр B1 давхар 10:00-21:00 хүртэл; Зайсан Хилл Комплекс 7-р давхар шилэн гүүрний хажууд 11:00-22:00 хүртэл; Чингис Хаан ОУ нисэх буудлын 3-р давхар 24 цагаар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх