Хайх

Чиг хандлага: Үдээстэй деталь

Чиг хандлага: Үдээстэй деталь

Lace up

Text: Ө.Тодгэрэл


Instagram-аа үзэж суухад үдээстэй цамц, үдээстэй гутал, эсвэл үдээстэй даашинз өмссөн блогер охид ар, араасаа гарч ирээд байна уу? Магадгүй та өөрөө ч аль хэдийнэ ямар нэгэн үдээстэй зүйлээр гангарч эхэлсэн байх. Учир нь энэ тренд яг одоо маш хүчтэй тархаж эхлээд байна

Сүүлийн хэдэн улирлын турш загварын ертөнцөд 1970-аад оны уур амьсгал ноёрхох болсон тул тэр үеийн томоохон трендүүд нэг, нэгээрээ эргэн ирж байгаа. Илгэн материалтай хувцас, А хэлбэрийн юбка, трапеци загварын өмд, "mary jane" гутал зэрэг загварууд аль хэдийнэ орчин үеийн бүсгүйн өдөр тутмын гангараа болоод амжсан. Харин одоо үдээстэй загварын ээлж ирлээ.

Энэхүү ретро аястай тренд өнгөрсөн жилийн хавраас хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн хэдий ч энэ жилийн өвөл хүртэл эрчээ алдахгүй үргэлжлэх төлөвтэй байна. Үүний нотолгоо болгож бидний бэлдсэн намар-өвөл 2016 улирлын чиг хандлагын тоймыг дахин нэг хараарай. DKNY, Tome, Proenza Schouler брэндүүд үдээстэй гадуур хувцаснуудыг санал болгосон байгаа.

Үдээсэн деталь нь гутал, цамц, даашинз, шоорт, өмд, юбка, боди, хүрэм гээд хувцасны шүүгээнд байж болох бүхий л загваруудын чимэг болж байна. Ажлын эсвэл амралтын өдөр, үдшийн болзоо аль, алинд нь өмсөхөд тохиромжтой доорх загваруудыг нэг сонирхоод үзээрэй.

Үдээстэй трендийг Кендал Женнерийн MTV Movie Awards ёслол дээр харуулсан шиг тачаангуй, эсвэл Coachella наадмын зочид шиг бохо хэв маягаар зохицуулан өмч болно.

цааш үзэх