Хайх

Энэ улирлын шоппинг жагсаалт: Тунгалаг цүнх

Авах хэрэгтэй

Text: Бюро 24/7

Гар цүнхэн дотроо ямар эд зүйлс авч явдгаа олон нийтэд харуулах цаг ирлээ. Учир нь энэ улирлын хамгийн загварлаг цүнхээр тунгалаг загвар тодроод байна. Саяхныг хүртэл Céline брэндийг тэргүүлж байсан дизайнер Фиби Файлогийн дэлгэрүүлсэн энэ тренд өдөр ирэх тусам улам бүр хүчээ аваад байгаа тул та өөрийн шоппинг жагсаалтдаа энэ загварыг яаралтай оруулаарай.

Céline-ээс гадна тунгалаг цүнхийг Staud ба Burberry брэндүүд гаргасан байгаа. Гэхдээ Burberry-гийн Кристофер Бейли уг загварыг худалдаалахгүй байхаар шийдэж, үүний оронд брэндээс худалдан авалт хийсэн хүмүүст тухайн барааг нь тунгалаг цүнхэнд хийн өгөхөөр болжээ. Céline ч бас ижил зарчмаар ажиллаж байгаа. Тэд брэндээс түрийвч худалдан авсан хүмүүст тунгалаг цүнхээ бэлэглэж байгаа юм.

Тунгалаг цүнх ба уутны өөр хувилбаруудыг та MM6 Martin Margiela, MSGM, Kara, Maryam Nassir Zadeh болон илүү боломжийн үнэтэй Mango, Zara ба Urban Outfitters брэндүүдээс олох боломжтой. Тунгалаг цүнхэн дотроо тод өнгийн жижиг клач, эсвэл энгийн цүнхэндээ авч явдаг өдөр тутмын эд зүйлсээ хийж болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх