Хайх

Street style чиг хандлага: Үзэмжгүй пүүз

Хэтэрхий муухай загвар нь эсрэгээрээ гоё харагдаж эхэлнэ

Text: Ө.Тодгэрэл

Заримдаа загварын ертөнцийг ойлгоход тун хэцүү байдаг. Саяхан л үзэмжгүй, муухайд тооцогдож байсан загварууд өнөөдөр эсрэгээрээ тренд болохыг хэн ч үгүйсгэхгүй. Үүний хамгийн тод жишээ бол бидний аавуудын өмсөх дуртай байсан, нүсэр том хэмжээтэй, ретро аястай, "үзэмжгүй" пүүзнүүд юм. Энэ чиг хандлага нь танд анх таалагдахгүй байж болox ч, харах тусам өөрийн эрхгүй татагдаж, хэтэрхий муухай загвар нь эсрэгээрээ гоё санагдаж эхэлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Гэхдээ загвар гэхээс илүүтэйгээр энэ чиг хандлага нь бидний бага насны, 1990-ээд оны дурсамжуудыг сэргээж байгаа учир ийнхүү сэтгэлд ойр санагдаж байгаа юм. Нарийн хүрээтэй нарны шил, паска цүнх, өндөр суудалтай хатуу жийнсэн өмд гэх зэрэг 1990-ээд оны трендүүд ноёрхож байгаа энэ үед үзэмжгүй пүүз ч бас street style оддын дуртай загвар болж, cool хувцаслалтын нэгэн хэсэгт тооцогдож байна.

Үүнээс гадна үзэмжгүй пүүзний чиг хандлага дэлгэрэх болсон бас нэгэн гол шалтгаан бол загварын салбар дахь сүүлийн жилүүдийн огцом шилжилт юм. Өмнө нь гял цал, тансаг, гоёмсог зүйлсэд дуртай байсан загварын ертөнц одоо энгийн, спорт, тэр ч бүү хэл ойлгомжгүй бөгөөд ёжтой хэв маягийг илүүд үзэж, аливаа зүйлд хязгаар гэж үгүй болохыг тодотгож, эрх чөлөөтэй хувцаслахыг уриалж байгаа билээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх