Хайх

Yalguun Accessories Цагаан сарын баярт зориулсан тусгай цуглуулга танилцууллаа

“Цагаан сар” коллекци

Text: Г.Тэмүүлэн


Монгол үндэсний онцлогийг хадгалж, эрт дээр үеэс уламжлагдан ирсэн Цагаан сарын баяр нэгэнт хаяанд иржээ. Олон зуун дамжсан өв соёл, заншлаараа бахархан шинэ оноо угтан авдаг энэхүү баяраар бид өнгөлөг, загварлаг бүхнээрээ гоёдог уламжлалтай. Тэгвэл Монголын загварын ертөнцөд үндэсний хэв маягтай аксесуарууд урласнаар нэгэнт өөрсдийн гэсэн байр суурийг эзэлж чадсан Yalguun Accessories брэнд сар шинийн баярт зориулан "Цагаан сар" нэртэй тусгай цуглуулгаа худалдаанд гаргаад байна.

Yalguun Accessories брэнд "Цагаан сар" цуглуулгадаа хэзээд тансаг эдлэлд тооцогдож ирсэн торгон алчуурууд дээр эх орны үзэсгэлэнт байгаль, тал нутаг, монгол хатдын дүрслэл, эгэл ардын ахуйн амьдрал, зан заншлыг буулгаж өгснөөр энэхүү шинэ коллекцид багтсан загвар бүрийг урлагийн бүтээл болгон хувиргажээ. "Цагаан сар" цуглуулгад торон оруулгатай, том ба жижиг хэмжээтэй, хосуудад зориулсан алчуурууд, хантааз байдлаар өмсөж болох торгон эдлэл зэрэг нийт 92 төрлийн загвар багтсан тул танд өөрт таалагдсан сонголтыг хийхэд хялбар байх болно. Мөн энэ удаад эрчүүдэд зориулсан, үндэсний хэв шинжийг агуулсан минимал хээтэй торгон алчуурууд танилцуулагдсан нь цуглуулгын нэгэн онцлог болжээ.

"Цагаан сар" цуглуулгад багтсан гоёмсог торгон алчууруудыг сар шинийн баяраар дээлтэй хослуулахын зэрэгцээ өдөр тутмын хувцаслалтандаа төрөл бүрийн аргаар загварчилж, орчин үеийн хэрнээ уламжлалт дүр төрхийг бүрдүүлэх боломжтой.

Yalguun Accessories
Утас: 90117575
Хаяг: Зайсан Оргил худалдааны төвийн замын эсрэг талд байрлах "Star Mall" 2-р давхар; "Peace Mall" 4-p давхар; Улаанбаатар Их дэлгүүр B1 давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх