Хайх

Жастин Бибер ба Хейли Болдуин нар таван сая ам.долларын үнэтэй байшин худалдан авлаа

Дурлалт хосуудын харилцаа улам бүр бэхжсээр байна

Text: Бюро 24/7

Долдугаар сарын дунд үед сүй тавьсан залуу хос хуримаа хийх хараахан болоогүй байгаа ч, анхны хамтарсан байшингаа худалдаж авлаа. W сэтгүүлийн мэдээллэж буйгаар Бибер Канад улсад байрлах энэхүү байшинд таван сая ам.доллар зарцуулсан байна.

Нийт 41 га талбайг хамрах хосуудын шинэ эдлэн газарт таван унтлагын өрөө, гэрийн кино театр, тоглоомын өрөө зэргээс бүрдсэн фермийн байшин болон морины зүчээ, морин тойруулга байршжээ. Фермийн байшин нь нийт 836 м2 талбайтай бөгөөд халдаг шалтай, дарсны зоорьтой ба мэргэжлийн тогооч нарт зориулагдсан мэт аварга том гал тогоотой байна.

Хэвлэл мэдээллийнхний таамаглаж буйгаар Жастин Бибер ба Хейли Болдуин нар хуримаа Канад улсад, олны нүднээс хол, нууц газар хийхийг хүсэж байгаа тул энэхүү шинэ эдлэн газар нь төгс байршил байж болзошгүй юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх