Хайх

Алдартнууд зэвсгийн эсрэг жагслаа

“March for Our Lives” эсэргүүцлийн жагсаал

Алдартнууд зэвсгийн эсрэг жагслаа

Text: Бюро 24/7

Өчигдөр АНУ-д галт зэвсэг эзэмших хуулийг чангатгах зорилготой "March for Our Lives" (Бидний амьдралын төлөө жагс) нэртэй жагсаал зохион байгуулагдаж өнгөрлөө. Эргэн сануулахад өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд Флорида мужийн Паркленд дахь Маржори Стоунмен Дуглас сургуульд болсон халдлагаас улбаалж галт зэвсэг эзэмших хуулийн асуудал дахин нухацтай яригдаж эхэлсэн юм. Вашингтон ба Нью-Йорк хотод болсон уг жагсаалд маш олон алдартнууд нэгдэж, олон нийтийн анхаарлыг татжээ. Түүнчлэн Вашингтонд зэвсэгт халдлагын хохирогчдод зориулсан хүндэтгэлийн тоглолт болсон байна.

"March for Our Lives" жагсаалд домогт Пол Маккартни хүрэлцэн ирж, CNN телевизэд ярилцлага өгчээ. Тэрбээр "Миний хамгийн сайн найз зэвсэгт халдлагын улмаас таалал төгссөн. Тиймээс энэ миний хувьд маш чухал" гэж Жон Ленноны эмгэнэлт үхлийн талаар ярилаа.

Алдартнууд зэвсгийн эсрэг жагслаа (фото 1)

Мөн Нью-Йорк мужийн амбан захирагчийн албан тушаалд өрсөлдөж байгаа жүжигчин Синтия Никсон жагсаалд нэгджээ.

Канье Уэст ба Ким Кардашьян нар Вашингтонд өрнөсөн жагсаалын үеэр.

 

Жүжигчин Жона Хилл.

 

 

Дуучин Майли Сайрус Вашингтонд болсон тоглолтын үеэр өөрийн "Climb" нэртэй дуугаа дуулжээ.

 

 

"March for Our Lives" гэсэн бичигтэй цамц өмссөн жүжигчин Эми Полер.

 

Дуучин Ариана Гранде Вашингтонд болсон тоглолтын үеэр өөрийн "Be Alright" гэх дуугаа дуулж байна.

Дуучин Леди Гага.

Жүжигчин Жорж Клуни ба түүний эхнэр Амаль нар Вашингтонд.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх