Хайх

IKEA брэнд төгс биш эд зүйлсээс бүрдсэн цуглуулга гаргалаа

Эд зүйлс бүр өөрийн гэсэн онцлогтой

IKEA брэнд төгс биш эд зүйлсээс бүрдсэн цуглуулга гаргалаа

Text: Бюро 24/7

Шведийн алдарт IKEA брэнд Данийн дизайнер Пит Хейн Эйктэй хамтран тавилга ба гэр ахуйн аксесуарын цуглуулга танилцуулсан байна. Уг цуглуулгад сандал, ширээ, дэр, даавуу болон шилэн ба керамик эдлэлүүд багтжээ.

Энэхүү шинэ коллекцид багтсан эд зүйлс бүрийн өө сэвээр дамжуулж, цуглуулгыг дахин давтагдашгүй болгох нь төслийн гол санаа болсон байна.

"Намайг сургуулиа төгсөж байх үед дизайны салбарт төгс эд зүйлсийн тренд ноёрхож байсан юм. Жишээ нь хэрэв та 1,000 ширхэг тавилга үйлдвэрлэсэн тохиолдолд бүх хувилбарууд нь хоорондоо адилхан байх ёстой байлаа. Мөн дизайнерын өөрийнх нь бүтээсэн нэг ч зүйл тухайн эдлэлд шингэж чаддаггүй байсан юм. Би үйлдвэрлэлтийн үйл явцад энэ үзэл санаанаас татгалзаж, эд зүйлсийг илүү 'хүнлэг' бас өөрийн гэсэн онцлогтой байлгахыг хүссэн" гэж Пит ярьжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:
Цааш үзэх