Хайх

Мөрөөдлийн ажил: Исланд болон бусад улсаар аялсны тань төлөө сард 4,000 ам.долларын цалин өгнө

Мөрөөдлийн ажил: Исланд болон бусад улсаар аялсны тань төлөө сард 4,000 ам.долларын цалин өгнө

Wow Air компанийн санаачилсан гайхалтай төсөл

Text: Бюро 24/7

Исланд улсын Wow Air гэх агаарын тээврийн компани сард 4,000 ам.долларын цалин авах хүсэлтэй аялагчдыг хайж байна. Харин тухайн аялагчийн үүрэгт дэлхийгээр аялж, олон нийтийн сүлжээнд аяллын тэмдэглэлээ бичих даалгавар багтах болно.

Нийт гурван сарын турш үргэлжлэх төслийн хугацаанд аялагч нь Исланд улсад суурьшиж ажиллах ба тус улсад дөрвөн аялал, бусад орноор найман аялал, нийт 12 аялал хийхээр төлөвлөгдсөн байгаа юм.

Wow Air компанийн санаачилсан энэхүү мөрөөдлийн ажлын байранд зөвхөн 18 нас хүрсэн хүмүүс өргөдлөө өгөх боломжтой гэдгийг дурдаж байна. Үүний тулд Youtube суваг дээр өөрийн төрөлх нутгийг танилцуулсан видео байршуулж, үүнийгээ тус компанийн албан ёсны вебсайт дээрх "ажилд орох" хүсэлтдээ давхар илгээх шаардлагатай. Wow Air компани 2018 оны тавдугаар сарын 14 хүртэл хүмүүсийн хүсэлтийг хүлээн авах бол тавдугаар сарын 18-нд сонгогдсон хүний нэр зарлагдах болно.

Бас нэгэн гайхалтай мэдээ дуулгахад энэхүү мөрөөдлийн ажилд тэнцсэн аялагч өөрийн найзын хамт аялж ажиллах боломжтой юм. Wow Air компани тэдэнд ижил хэмжээний цалин өгөх болно. Мөн цалингаас гадна тус компани нь тэдний нислэгийн тийз, байрны түрээс гээд аяллын зардлыг нь давхар хариуцна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх