Хайх

Меган Марклын хуримын даашинзны талаарх 7 баримт

Бидний мэдэх ёстой бүх зүйлс

Меган Марклын хуримын даашинзны талаарх 7 баримт

Text: Бюро 24/7

Их Британийн хунтайж Харри болон Холливүүдийн жүжигчин Меган Маркл нарын хурим Виндзорийн шилтгээн дэх Гэгээн Жоржийн сүмд тавдугаар сарын 19-нд болох гэж байна. Загварын салбарынхны дунд сүйт бүсгүйн даашинзыг аль дизайнер урлах бол мөн ямар загвартай байх бол гэсэн асуултууд хамгийн ихээр сонирхол татаж байгаа билээ. Тэгвэл сүйт бүсгүйн хуримын даашинзны талаарх тодорхой болсон баримтуудыг бид бэлтгэлээ.

Меган хуримын өдрөө хоёр төрлийн даашинзаар гоёно

Учир нь хосуудын хуримын үйл ажиллагаа ёслол үйлдэх, зоог барих гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Vanity Fair сэтгүүлийн мэдээллэж буйгаар Меган ёслол үйлдэх хэсэгт илүү өв уламжлал хадгалсан, харин оройн зоог барих үеэр илүү дур булаам, эмэгтэйлэг даашинз өмсөх бололтой.

Даашинзыг урлах дизайнер нэгдүгээр сард сонгогдсон

Сүйт бүсгүйн хуримын даашинзыг ямар дизайнер урлах талаар төрөл бүрийн хэлэлцүүлгүүд олон нийтийн сүлжээгээр өрнөсөн. Харин өнгөрсөн нэгдүгээр сард Меган өөрийн даашинзыг урлах дизайнерыг сонгосон гэдгийг баттай сурвалж мэдээллэсэн билээ. Гэсэн ч хааны гэр бүл энэхүү мэдээллийг одоогоор нууцалж байгаа юм.

Сүйт бүсгүйн даашинзыг Виндзорийн шилтгээнд хадгалж байгаа

Эх сурвалжийн мэдээллэж буйгаар Меган Марклийн даашинзыг энэ сарын эхээр оёж дуусгасан байна. Даашинзыг хуримын ёслол болох Виндзорийн шилтгээнд хадгалж байгаа бөгөөд одоогийн байдлаар зөвхөн Хатан хаан II Элизабет л даашинзтай танилцаад байгаа аж. Түүнчлэн сүйт бүсгүйн даашинзыг хуримын ёслолд өмсөж болох эсэх зөвшөөрлийг хатан хаан олгодог байна.

Даашинзыг урласан байх магадлал өндөртэй дизайнерууд

 

Ralph & Russo: Хамгийн магадлал өндөртэй байгаа загварын ордон. Учир нь хосуудын сүй тавьсны дараах зураг авалтад Меган Ralph & Russo брэндийн даашинзаар гоёжээ.

Burberry: Их Британийн хамгийн том загварын ордон төдийгүй Меганы хуримын даашинзны талаарх уулзалтад хэд хэдэн удаа оролцсон гэх цуурхал тараад байгаа.

Alexander McQueen: Кейт Миддлтоны хуримын даашинзыг бүтээсэн.

Jenny Packham: Их Британийн хуримын даашинзны загвар зохион бүтээгч. Түүнчлэн Кейт Миддлтон болон бусад язгууртнууд түүний загваруудад дуртай байдаг.

Erdem: Канадын загвар зохион бүтээгч Эрдем Моралиоглу сүйт бүсгүйн хамгийн дуртай дизайнер учир түүний даашинзыг урласан байх магадлалтай.

Даашинз уламжлалт хэв шинжтэй байна

"Хэрвээ хуримын ёслол болох Виндзорийн шилтгээнийг ажиглавал сүйт бүсгүйн даашинз уламжлалт хэв шинжийг агуулсан байх нь гарцаагүй. Сайн ажиглавал тус шилтгээний урд хэт их чимэглэлтэй эсвэл хэт ганган чамин даашинзтай байх нь тун зохимжгүй харагдана" хэмээн хааны удмын намтарч, судлаач Кейти Николь InStyle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Виндзорийн шилтгээн

Энэ бол сүйт бүсгүйн анхны хуримын даашинз биш

Меган 2011 онд кино продюсер Тревор Энгелсонтой хуримаа хийж байсан бөгөөд тэд хоёр жилийн дараа гэрлэлтээ цуцалжээ. Тэдний хуримын ёслол тийм ч нүсэр болоогүй ба тухайн үед Меган энгийн загвартай цагаан даашинзаар гоёж байжээ.

Хунтайж Харри цэргийн ёслолын өмсгөл өмсөнө

Us Weekly сонины мэдээллэж буйгаар хунтайж Харри цэргийн ёслолын өмсгөл өмсөхөөр болжээ. Учир нь тэрээр саяхан Тэнгисийн явган цэргийн Генералаар томилогдоод буй аж. Дашрамд сануулахад хунтайж Уильям хуримаа хийх үедээ Шотландын хүндэтгэлийн харуулын хурандаан албыг хашч байсан тул ёслолын өмсгөл өмсөж байсан билээ.  

Меган Марклын хуримын даашинзны талаарх 7 баримт (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх