Хайх

Холли Берригийн төгс галбирын нууц

Холли Берригийн төгс галбирын нууц

51 настай Холли Берри гоолиг биеийнхээ нууцыг дэлгэлээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Холли Берри одоогоос 16 жилийн өмнө Жеймс Бондын "Die Another Day" кинонд өөрийн төгс биеийн галбираа харуулж, үзэгчдийг алмайруулж байсан түүхтэй. Энэ хугацаанд түүний биеийн галбир огт өөрчлөгдөөгүй төдийгүй бүр ч дур булаам болсон байгаа нь хүн бүхний анхаарлыг татсаар ирсэн юм.

Тэгвэл сүүлийн хэдэн сарын турш 51 настай Холли Берри хувийн дасгалжуулагч Питер Ли Томасын хамтаар албан ёсны Instagram хуудастаа #FitnessFriday гэх хэштегийн дор өөрийн дасгалын программ ба хоолны дэглэмээ дагагчидтайгаа хуваалцсаар байгаа юм. Мэдээж хэрэг түүний насанд ийм төгс биеийн галбиртай байхын тулд сайн генээс гадна маш их тэвчээр, хатуужил, хөдөлмөр шаардагддаг гэдгийг жүжигчин бүсгүй постууддаа онцолжээ.

Холли Берригийн төгс галбирын нууц (фото 1)

Нэг төрлийн дасгал хийж уйдахгүй

Жүжигчин бүсгүй долоо хоногийн таван өдөр бэлтгэл хийдэг гэнэ. Гэхдээ өдөр бүр нэг төрлийн дасгал хийж, уйдахгүйн тулд тэрээр кардио ба өөрийн биеийн жинг ашигласан дасгалууд, йог ба кикбоксоор ээлжлэн хичээллэдэг байна. "Өдөр бүр дасгал хийх нь маш хэцүү санагдаж магадгүй ч, өдөрт 24 цаг байдаг учраас та үүнээс ердөө ганцхан цагийг нь өөртөө зориулж чадна шүү дээ" гэж Холли Берри хэлсэн юм. Мөн gym-ийн гишүүнчлэлгүй байна гэдэг нь дасгал хийхгүй байх шалтгаан биш гэдгийг тэрээр онцолжээ. Зочны өрөө, гал тогооны шал, гэрийнхээ хашаанд, гадаа зам дээр гээд хаана ч хичээллэх боломжтой бөгөөд цэвэр усны сав ашиглаж дасгалаа хийж ч болно гэв.

 

Эрүүл байх нь хамгийн чухал

Оскарын шагналт жүжигчний хэлснээр тэрээр 60 насандаа фитнессийн тамирчин болох зорилгогүй, харин өөрийгөө эрүүл, эрч хүчтэй мэдрэхийг хүсч байгаа гэж хэлжээ. Гэхдээ тэрээр 20 настайгаасаа эхлэн чихрийн шижин өвчинтэй тэмцэж байгаа тул улаан мах, жимс, талх иддэггүй гэнэ. Мөн Холли Берри маш их цэвэр ус уудаг байна. "Би хэдийгээр хэт хүнд жингийн дасгалууд хийдэггүй ч үргэлж спортоор хичээллэж ирсэн. Учир нь дасгал хийснээр би цусан дахь сахарын хэмжээгээ хянаж чаддаг" гэжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх