Хайх

Өвлийн амралтаа Казахстанд: Алматы дахь The Ritz-Carlton зочид буудалд хийж болох зүйлс

Өвлийн амралтаа Казахстанд: Алматы дахь The Ritz-Carlton зочид буудалд хийж болох зүйлс

Цанаар гулгаж, ууланд авирч, гэр бүлээрээ амарцгаая

Text: Бюро 24/7

Бид саяхан шинэ жилийн амралтаа хаана өнгөрүүлж болох тухай сонирхолтой нийтлэл бэлдэн уншигчиддаа хүргэсэн байгаа. Хэрэв та өвлийн амралтаараа харьцангуй дулаан уур амьсгалтай газар идэвхтэй амрахыг хүсч байвал Алматы дахь The Ritz-Carlton зочид буудал руу анхаарлаа хандуулаарай.

Алматы хот нь уулсаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт байгальтай бөгөөд өвлийн спорт, уулын аялалд дуртай хүмүүсийг хотын төвөөс ердөө 20 минутын зайтай жинхэнэ "диваажин" хүлээж байх болно. Шинэ жилийн амралтаараа байгалийн гайхамшгийг мэдэрч, өвлийн спортын төрлүүдийг туршиж үзэх хүсэлтэй хүмүүст Алматы дахь The Ritz-Carlton зочид буудал тусгай аяллын хөтөлбөрийг санал болгож байна. Цана, тэшүүрээр гулгаж, ууланд авирч, дэлхийн томоохон цанын баазад айлчлан, гэр бүлээрээ шинэ оноо угтах боломж танд бий. 

Та Алматы хотоор айлчлахдаа "Медео" гэх дэлхийн томоохон мөсөн гулгуурын талбай, Швейцарын Альпийн нуруугаас дутахааргүй адал явдлыг өгөх "Шымбулак" цанын баазад заавал очиж үзэх хэрэгтэй юм шүү. Мөн The Ritz-Carlton зочид буудлын хөтөлбөрт Зайлиский Алатау нуруунд морин аялал хийх гайхалтай адал явдал ч багтсан байгаа.

Харин Казахстан улсын соёлтой танилцан, амралтаа нам тайван орчинд өнгөрүүлэхийг хүссэн хүмүүс The Ritz-Carlton зочид буудлын Six Senses спа төвд тухалж, бие болон сэтгэлээ сэргээх боломжтой. Мэдээж хэрэг ямар ч аяллыг амттай хоолгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл The Ritz-Carlton зочид буудлын 28 давхарт байрлах LT Bar & Grill ресторанд хотын үзэсгэлэнт дүр зургийг харан, ахлах тогооч Лоран Туронделийн бэлтгэсэн стейк, сүши, далайн бүтээгдэхүүний шөлийг заавал амсаж үзээрэй.

Өвлийн амралтаа Казахстанд: Алматы дахь The Ritz-Carlton зочид буудалд хийж болох зүйлс (фото 1)Өвлийн амралтаа Казахстанд: Алматы дахь The Ritz-Carlton зочид буудалд хийж болох зүйлс (фото 2)

цааш үзэх