Хайх

Зурхайн аялал: Төрсөн ордоосоо хамаарч хаашаа аялахаа шийдэцгээе

Аяллын төлөвлөгөөгөө од эрхэст даатгацгаая!

Зурхайн аялал: Төрсөн ордоосоо хамаарч хаашаа аялахаа шийдэцгээе

Text: Бюро 24/7

Ээлжийн амралтаа авахаар өдөр хоногийг тоолон, тэсэн ядан хүлээж байгаа ч аяллын маршрутаа хараахан төлөвлөж амжаагүй л байна уу? Хэрэв тийм бол бид танд өөрийн төрсөн зурхайн ордод анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Ус, газар, гал, хий гээд тухайн хүний төрсөн махбод ба зурхайн ордоос хамаарч ямар улс руу аялахад хамгийн тохиромжтой болохыг олж мэдэцгээе. Мөрөөдлийн аялал тань хувь тавилан ч байж магадгүй юм шүү!

Ус махбод: Мэлхий, Хилэнц, Загас

Ус махбодид төрсөн хүмүүс мэдрэмтгий, сэтгэл хөдлөл ихтэй, хүмүүжилтэй, эрч хүчтэй зан араншинтай байдаг. Хилэнцийн ордныхон амарч тайвшрах газар, загаснууд хайр дурлалтайгаа учрах мөрөөдлийн хот харин мэлхийн ордныхон алжаалаа бүрэн утгаараа тайлж чадах амралтыг аяллаас хайдаг. 

Хаашаа аялах вэ? Мэдээж хэрэг Парис, Франц.

Хаана байрлах вэ? Сена мөрний гоо үзэсгэлэнг маш ойроос харж болох зочид буудал ба байрнуудад. Жишээ нь Apartments Du Louvre гэх тав тухтай, цэлгэр байранд амьдарч Парис хотын романтик уур амьсгалыг жинхэнэ утгаар нь мэдрээрэй.

Зурхайн аялал: Төрсөн ордоосоо хамаарч хаашаа аялахаа шийдэцгээе (фото 1)

Гал махбод: Хонь, Арслан, Нум

Уламжлал ёсоор гал махбодид төрсөн хүмүүс эрч хүчтэй, эрэлхэг дайчин зан авиртай байдаг. Эдгээр хүмүүсийн өөдрөг үзэл, сэргэлэн цовоо байдал тэднийг адал явдлаар дүүрэн аяллууд руу өөрийн эрхгүй хөтөлнө.

Хаашаа аялах вэ? Порт-Элизабет, Өмнөд Африк

Хаана байрлах вэ? Сафари стилийн Dungbeetle River Lodge нэртэй зочид буудалд байрлаж, адал явдалтай учрах хүслээ биелүүлээрэй.

Зурхайн аялал: Төрсөн ордоосоо хамаарч хаашаа аялахаа шийдэцгээе (фото 2)

Газар махбод: Үхэр, Охин, Матар

Энэхүү махбодид төрөгсөд ихэвчлэн авхаалж самбаатай, амбицтай хүмүүс байх нь элбэг. Үхрийн ордныхон тэсвэр тэвчээртэй бол охины ордонд төрсөн хүмүүс зохион байгуулалт сайтай, жижиг деталь бүрийг анзаарч хардаг гайхалтай чадвартай.

Хаашаа аялах вэ? Напа Хөндий, Калифорни

Хаана байрлах вэ? Напа Хөндийд зочилж, Калифорнийн хөдөө нутгаар аялж, байгалийн сайхныг бишрэх зуураа усан үзмийн тариалангийн шинэхэн ургацаас гарган авсан амтат дарс ба хоолоор өөрийгөө баярлуулаарай! Жишээ нь та Mt. Veeder Retreat гэх тансаг зэрэглэлийн виллад буудаллаж болох юм.

Зурхайн аялал: Төрсөн ордоосоо хамаарч хаашаа аялахаа шийдэцгээе (фото 3)

Хий махбод: Ихэр, Жинлүүр, Хумх

Нийтэч, бие даасан, сониуч зантай хий махбодид төрсөн хүмүүс бүх зүйлийг өөрийнхөөрөө хийх гэж хичээдэг. Ихрийн ордныхон өөрийгөө туршиж, сорих дуртай бол жинлүүрийн ордонд төрөгсөд бүх зүйлийг тэнцвэртэй байлгаж, амар тайван байдлыг эрэлхийлнэ. Харин хумхын ордны төлөөлөгчид маш бие даасан хүмүүс байдаг.

Хаашаа аялах вэ? Банфф, Канад

Хаана байрлах вэ? Канадын Алберта мужид байрлах Банфф гэх жижиг хэрнээ үзэсгэлэнт тосгоны яг төвд нь буудаллаарай. Бид танд Moose Hotel & Suites-ийг санал болгож байна. Энэхүү зочид буудал нь гадаа болон дээвэр дээрээ халуун усан сантай. Мөн энд спа төв ч бий.

Зурхайн аялал: Төрсөн ордоосоо хамаарч хаашаа аялахаа шийдэцгээе (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх