Селин Дионы загварлаг хувцаслалт олон нийтийн анхаарлын төвд байна

Парисын кутюр загварын долоо хоног дээрх гол хүн

Яг одоо Парис хотод кутюр загварын долоо хоног зохион байгуулагдаж байна. Дэлхийн хамгийн нэр хүндтэй брэндүүд кутюр цуглуулгуудаа танилцуулж буй энэ үед Мария Грация Кьюри, Клэр Уэйт Келлер зэрэг дизайнерууд ярианы гол сэдэв болох учиртай ч загварын нийгэмлэгийн анхаарлыг өөр нэгэн бүсгүй татаад байна. Тэр нь дуучин Селин Дион юм.

Селин Дион загварт хайртай төдийгүй маш нарийн мэдрэмжтэй нэгэн гэдгийг бид өмнө нь онцолж байсан билээ. Гэхдээ энэ удаагийн кутюр загварын долоо хоногийн үеэр дуучин бүсгүй улирлын бүх гол трендийг нэг дор амилуулж, маш богино хугацаанд асар олон өвөрмөц төрх бүрдүүлж амжлаа. Тэрээр Парисын гудамжинд гарахдаа Off-White брэндийн боди болон oversize пиджакийг өмсөж, Iris van Herpen брэндийн хавар-зун 2019 цуглуулга дахь даашинзаар гоёж, Chanel-ын тирко өмсөж, тэр ч бүү хэл Schiaparelli-гийн кутюр загварыг сонгож, үүнээс өөр олон сонирхолтой стайлингийг хийсэн байлаа. Ингээд түүний бүрдүүлсэн бүх төрхийг доороос харна уу.

Off-White брэндийн гаргасан 1980-аад оны стильтэй боди ба пиджакын хослол.

Iris van Herpen брэндийн хавар-зун 2019 цуглуулгын футуристик даашинз.

Y/Project брэндийн зоригтой, биед эвтэйхэн төрх.

Richard Quinn брэндийн гоёмсог даашинз.

Chanel брэндийн дэгжин тирко.

Хөлөөс толгой хүртэл бүхэлдээ Schiaparelli брэндээр бүрдүүлсэн төрх.

Ronald Van Der Kemp брэндийн органза материалтай юбка ба смокинг загварын пиджак. Jimmy Choo брэндийн туфли.

Alexandre Vauthier брэндийн тансаг даашинз.

Buro.Mongolia

2019-07-04, 16:00

  • Зураг: