
Энэ зуны гангарах шийдэл “marinière”
Энгийн хэр нь дэгжин, урин дулааны улиралд бүсгүйчүүдийн сонголт байсаар ирсэн Усан цэргийн цэнхэр судалтай цамц дахин эргэн ирлээ. Энэ хэв маяг анх 1858 онд Францын тэнгисийн цэргийн албан ёсны дүрэмт хувцас болж үүссэн түүхтэй. Үүний дараачаар богино хугацаанд хувцас загварын ертөнцөд гулсан орж, өнгөрсөн зууны хувцас загварын түүхэн замнал дундуур бүсгүйчүүдийн сонголт байсаар ирсэн бөгөөд өнөөдөр ч бидний дунд шинэ хэв маягаар тодорч байна.
Тэнгисийн цэргийн хэв маяг үргэлж шинийг эрэлхийлэгч дизайнеруудын дуртай сэдэв байсаар ирсэн. “Marinière” цэнхэр судалтай усан цэргийн цамц бидэнд эрх чөлөө, амралтын уур амьсгал, бас цаг хугацаанд үл хуучрах дэгжин байдлыг авчирдаг.
Тус трендийг эргүүлэн авчирч буй хот бол загварын нийслэл Милан хот юм. Үүгээр хөх судалтай “marinière” цамцтай бүсгүйчүүд алхах нь энгийн үзэгдэл болж, энэ зуны голлох загварын чиг хандлагын нэгээр дахин тодорлоо.






















Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт