Хайх

Wednesday 2 цувралын албан ёсны трейлер цацагдлаа

Wednesday 2 цувралын албан ёсны трейлер цацагдлаа

Нийт хоёр хэсэгтэйгээр үзэгчдийн хүртээл болно

Text: Э.Цовоо


2022 онд алдарт кино найруулагч Тим Бертон Netflix платформтой хамтран The Addams Family киноны спин-офф Wednesday цувралыг бүтээсэн билээ. Тус цуврал нь цацагдсан эхний долоо хоногтоо 341.2 цагийн үзэлтийг цуглуулж, мөн тухайн жилд Netflix платформ дээр нээлтээ хийсэн бүтээлүүдийг үзэлтээрээ тэргүүлж, олон гайхалтай амжилтыг дагуулсан түүхтэй. Тэгвэл өчигдөр Netflix-ийн зүгээс Wednesday цувралын хоёрдугаар бүлгийн албан ёсны трейлерийг цацсан байна.

Шинэхэн бүлэг нийт хоёр хэсэгтэйгээр цацагдах ба эхний хэсэг нь ирэх наймдугаар сарын 6-нд, дараах хэсэг нь есдүгээр сарын 3-нд тус тус үзэгчдийн хүртээл болох юм. Цувралын үйл явдал өмнөх бүлгийн адилаар ер бусын чадвартай хүүхдүүд суралцдаг Nevermore ахлах сургуульд өрнөнө. Мөн энэ удаагийн бүлэг дээр хайр дурлалын хэсэг бараг л байхгүй бөгөөд илүү аймшгийн өнгө аястай нууцлаг түүхийг өгүүлэх гэнэ.

Мөн Уэнсдэй Аддамсын дүрийг бүтээсэн жүжигчин Женна Ортега Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Бид Уэнсдэйтэй холбоотой романтик хэсгүүдийг тэр чигт нь хасахаар шийдсэн. Үүний оронд жинхэнэ аймшгийн бүтээл хийхээр төлөвлөж байгаа ба цувралын анги бүр яг л бүрэн хэмжээний кино шиг байх болно" хэмээжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх