Хайх

Энэ хавар, зун бид ямар цүнхээр гангарах вэ?

Энэ хавар, зун бид ямар цүнхээр гангарах вэ?

Мода эргэдгээрээ эргэлээ

Text: Э.Цовоо


Өнгөрсөн жил East-West буюу урт, хэвтээ хэлбэртэй цүнхнүүд загварын ертөнцөд давамгайлж байсан бол энэ жил бид винтеж хэв маягтай атлаа минимал дизайнтай barrel буюу цилиндр хэлбэрийн цүнхнүүдээр гоёх болно. 

Энэ хавар, зун бид ямар цүнхээр гангарах вэ? (фото 1)
Энэ хавар, зун бид ямар цүнхээр гангарах вэ? (фото 2)
Энэ хавар, зун бид ямар цүнхээр гангарах вэ? (фото 3)
Энэ хавар, зун бид ямар цүнхээр гангарах вэ? (фото 4)

Цилиндр цүнх нь анх 1990-ээд оны сүүлчээр тренд болж байсан бол энэ оны хавар-зуны улиралд эргэн дизайнеруудын анхааралд өртжээ. Тухайлбал, Proenza Schouler, Bottega Veneta, Chloé, Jil Sander, Louis Vuitton тэргүүтэй загварын ордуудын шинэ улирлын цуглуулгад багтсан байна. Мөн тус цүнхийг төрөл бүрээр загварчилсан хувилбарууд street style дуранд өртжээ. 

Энэ хавар, зун бид ямар цүнхээр гангарах вэ? (фото 5)
Proenza Schouler Spring/Summer 2025
Энэ хавар, зун бид ямар цүнхээр гангарах вэ? (фото 6)
Balenciaga Fall/Winter 2025
Энэ хавар, зун бид ямар цүнхээр гангарах вэ? (фото 7)
Bottega Veneta Spring/Summer 2025
Энэ хавар, зун бид ямар цүнхээр гангарах вэ? (фото 8)
Jil Sander Spring/Summer 2025
Энэ хавар, зун бид ямар цүнхээр гангарах вэ? (фото 9)
Chloé Spring/Summer 2025
Энэ хавар, зун бид ямар цүнхээр гангарах вэ? (фото 10)
Louis Vuitton Fall/Winter 2025

Энгийн хэр нь сэтгэл татам, яг хэрэгтэй бүхнийг багтаах хэмжээтэй, хэлбэр ба хэрэгцээний төгс хослол гэж тодорхойлж болох энэхүү цүнхийг загварчлахад тун хялбар. Учир нь цилиндр загварын цүнхийг чухал арга хэмжээнд, өдөр тутамд, оффист гээд ямар ч нөхцөлд үүрэх боломжтой бөгөөд хувцаслалтад өвөрмөц хэлбэрээрээ шик өнгө аяс нэмж өгдөг онцлогтой. Алдартнуудаас Хейли Бибер, Белла Хадид, Наоми Кэмпбелл нар тус загварын цүнхээр гангарах дуртай тул тэдний бүрдүүлсэн төрхүүдээс санаа аваарай. 

Энэ хавар, зун бид ямар цүнхээр гангарах вэ? (фото 11)
Энэ хавар, зун бид ямар цүнхээр гангарах вэ? (фото 12)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх