Хайх

Бьюти салбарт тэргүүлж буй шилдэг 10 бүтээгдэхүүн

Бьюти салбарт тэргүүлж буй шилдэг 10 бүтээгдэхүүн

Редакторын сонголт

Text: Э.Цовоо


Юу ч түрхээгүй мэт хөнгөн бүтэцтэй крем, сормуусыг хэвийн хэмжээнээс нь 70%-иар илүү уртасгах чадалтай сормуусны будаг, өвөрмөц бортоготой, үнэрээ удаан хадгалдаг сүрчиг гээд чанартай орц найрлага, үр дүнтэй үйлчилгээгээрээ хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд буй шилдэг 10 бүтээгдэхүүнийг онцолж байна. 


Бьюти салбарт тэргүүлж буй шилдэг 10 бүтээгдэхүүн (фото 1)

1. Giorgio Armani, Vertigo Lift Mascara, Сормуусны будаг

Сормуусыг хэвийн хэмжээнээс нь 70%-иар илүү уртасгаж, өтгөн харагдуулах чадалтай тус бүтээгдэхүүн нь ус, чийгийн хамгаалалттай ба давхарлаж будах үед сормуус бөөгнөрдөггүй давуу талтай. Мөн найрлагадаа амин хүчил агуулсан тул сормуусыг тэжээлээр тэтгэж, будаагүй мэт хөнгөн мэдрэмж төрүүлнэ.


Бьюти салбарт тэргүүлж буй шилдэг 10 бүтээгдэхүүн (фото 2)

2. Glow, Breathable Blemish Balm, Хөнгөн бүтэцтэй крем

Маш хөнгөн бүтэцтэй ч өө даралт сайтай энэхүү крем нь арьсны өнгийг жигдэлж, гэрэлтсэн, эрүүл төрхийг бий болгодог. Түүнчлэн цагаан, шаргал, бор гэсэн гурван өнгийн сонголттой ба хэрэглэгчид тус гурван өнгийг хооронд нь хольж, өөрийн арьсанд тохирох төгс өнгийг үүсгэх боломжтой.


Бьюти салбарт тэргүүлж буй шилдэг 10 бүтээгдэхүүн (фото 3)

3. Augustinus Bader, The Rich Cream, Нүүрний тос

TFC8® буюу хүний арьсны онцлогт тааруулан үйлчлэх үүрэгтэй тусгай технологиор бүтсэн энэхүү тос нь арьсыг өргөж, чангалж, өнгийг нь сайжруулж өгдөг. Найрлагадаа гиалуроны хүчил, витамин E, сарнай цэцгийн тос агуулсан тул давхар үрчлээ, нөсөө толбо, нарны хэт ягаан туяанаас үүдэн үүссэн гэмтэл болон улайлтын эсрэг онцгой үр дүнтэй.


Бьюти салбарт тэргүүлж буй шилдэг 10 бүтээгдэхүүн (фото 4)

4. Byredo, Kajal Pencil, Нүдний харандаа

Ус, чийгийн хамгаалалттай, удаан тогтоцтой, пигмент сайтай энэхүү нүдний харандаа нь парабен, цавуулаг гэхчлэн харшил үүсгэгч бодис агуулаагүй 100% веган бүтээгдэхүүн юм. Нийт гурван өнгөний сонголттой ба давхар уруул хүрээлэгч болгон ашиглах боломжтой.

Бьюти салбарт тэргүүлж буй шилдэг 10 бүтээгдэхүүн (фото 5)

5. Charlotte Tilbury, Pillow Talk Beauty Soulmates Face Palette, Хацар өнгөлөгч

Бьюти блогеруудын дунд эрэлтээрээ тэргүүлж буй энэхүү бүтээгдэхүүн нь хацар өнгөлөгч болон нунтаг энгэсгийн үүргийг зэрэг гүйцэтгэж чаддаг. Хацар өнгөлөгчийн хувьд зөөлөн ягаан, улаан хүрэн гэсэн хоёр өнгөний сонголттой ба гоёмсог савлагаатайн зэрэгцээ тогтоц сайтай гэдгээрээ хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд буй.


Бьюти салбарт тэргүүлж буй шилдэг 10 бүтээгдэхүүн (фото 6)

6. Mario, Surrealskin™ Soft Setting Spray, Будаг түгжигч

Энэхүү будаг түгжигч нь 16 цагийн турш будалтыг өөгүй, цэмцгэр харагдуулах бөгөөд найрлагадаа гиалуроны хүчил, витамин С, ниацинамид агуулсан учир арьсыг өдрийн турш чийгээр хангаж, гэрэлтсэн, эрүүл төрхийг бий болгоно.


Бьюти салбарт тэргүүлж буй шилдэг 10 бүтээгдэхүүн (фото 7)

7. Anessa, Perfect UV Skincare Milk,
Нарны тос

Anessa брэндийн энэхүү нарны тос нь Auto Booster, Auto Veil гэсэн хоёр технологиороо бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгардаг. Auto Booster технологийн ачаар энэхүү нарны тос дан ганц ус, хөлсөнд тэсвэртэй байгаад зогсохгүй чийгтэй нөхцөлд арьсыг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Харин Auto Veil нь нүүрний хөдөлгөөнөөс үүдэн гарч болзошгүй заагийг автоматаар нөхөж, арьсыг жигд харагдуулж өгдөг ач тустай.


Бьюти салбарт тэргүүлж буй шилдэг 10 бүтээгдэхүүн (фото 8)

8. Swisse, Beauty Collagen Platinum 13,000mg, Уудаг коллаген

Хамгийн өндөр тунтай коллагенд тооцогддог энэхүү бүтээгдэхүүн нь Verisol гэх патентлагдсан дэлхийд тэргүүлэгч коллагеныг агуулдаг бөгөөд зөвхөн нүүр төдийгүй биеийн бүх хэсгийн арьсанд хүрч үйлчилдэг онцлогтой. Мөн антиоксидантаар баялаг Сицилийн галт улаан жүржийг найрлагадаа агуулсан ба 28 хоногийн турш хэрэглэхэд мэдэгдэхүйц үр дүн гардаг хэмээн лабораторийн туршилтаар батлагджээ.


Бьюти салбарт тэргүүлж буй шилдэг 10 бүтээгдэхүүн (фото 9)

9. Tamburins, Bottari, Сүрчиг

Мөөг хэлбэрийн өвөрмөц бортоготой, үнэрээ удаан хадгалдаг Tamburins брэндийн энэхүү сүрчиг нь юнисекс буюу хүйс харгалзахгүй түрхэх зориулалттай. Мөөг, хөвд гэхчлэн модлог ноотууд давамгайлсан учир сэнгэнэсэн, шинэлэг, байгалийн үнэрт дуртай хүмүүст тохиромжтой.


Бьюти салбарт тэргүүлж буй шилдэг 10 бүтээгдэхүүн (фото 10)

10. Colorgram, Fruity Glass Tints,
Уруул өнгөлөгч

TikTok платформ дээр тун эрэлттэй байгаа энэхүү Colorgram брэндийн уруул өнгөлөгч нь нийт есөн өнгөний сонголттой ба түрхсэний дараа уруулыг булцгар, чийглэг харагдуулдаг. Мөн тус бүтээгдэхүүнийг давхар хацар өнгөлөгч хэлбэрээр ашиглан гялалзсан, зөөлөн нүүр будалт хийх боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх