Хайх

Харри Поттерын тухай шинэ цувралд тоглох жүжигчдийн нэрс зарлагдлаа

Харри Поттерын тухай шинэ цувралд тоглох жүжигчдийн нэрс зарлагдлаа

Цувралын зураг авалт энэ зун эхэлнэ

Text: Ц. Усанболор


Warner Bros. кино компани Ж.К. Роулингийн алдарт бүтээл болох "Харри Поттер"-ын түүхийг шинээр амилуулж, дэлгэцийн цуврал болгон бүтээх болсноо өмнө нь зарласан билээ. Тэгвэл хүлээлт үүсгээд байсан цувралын жүжигчдийн бүрэлдэхүүнийг кино компани саяхан албан ёсоор танилцуулсан байна.

The Crown шоугаар олонд танигдсан жүжигчин Жон Литгоу профессор Альбус Дамблдорын дүрийг бүтээхээр болсон бол Минерва Макгонагаллын дүрийг The White Queen цувралаар танигдсан Жанет Мактир амилуулахаар болжээ.

Харин профессор Северус Снейпийн дүрд Gangs of London цувралын залуу жүжигчин Паапа Эссьеду тоглох бол Рубеус Хагридын дүрд Shaun of the Dead киноны Ник Фрост сонгогдсон байна. Үүнээс гадна Квирирус Квиррелл, Аргус Филч нарын дүрд Люк Таллон болон Пол Уайтхаус нар тус тус тоглохоор сонгогджээ.

Цувралын зураг авалт энэ зун эхлэхээр товлогдсон бөгөөд найруулагчаар Succession цувралаар олноо танигдсан Марк Майлод, шоураннераар Франческа Гардинер нар ажиллах юм. Эхний ангийг 2027 онд цацах бөгөөд "Харри Поттер"-ын бүх ботийг дэлгэцийн цуврал хэлбэрт оруулах энэхүү төсөл арав гаруй жил үргэлжлэх төлөвтэй байна.

Харри Поттерын тухай шинэ цувралд тоглох жүжигчдийн нэрс зарлагдлаа (фото 1)
Профессор Альбус Дамблдор
Харри Поттерын тухай шинэ цувралд тоглох жүжигчдийн нэрс зарлагдлаа (фото 2)
Жон Литгоу
Харри Поттерын тухай шинэ цувралд тоглох жүжигчдийн нэрс зарлагдлаа (фото 3)
Северус Снейп
Харри Поттерын тухай шинэ цувралд тоглох жүжигчдийн нэрс зарлагдлаа (фото 4)
Паапа Эссьеду
Харри Поттерын тухай шинэ цувралд тоглох жүжигчдийн нэрс зарлагдлаа (фото 5)
Рубеус Хагрид
Харри Поттерын тухай шинэ цувралд тоглох жүжигчдийн нэрс зарлагдлаа (фото 6)
Ник Фрост
Харри Поттерын тухай шинэ цувралд тоглох жүжигчдийн нэрс зарлагдлаа (фото 7)
Минерва Макгонагалл
Харри Поттерын тухай шинэ цувралд тоглох жүжигчдийн нэрс зарлагдлаа (фото 8)
Жанет Мактир
Харри Поттерын тухай шинэ цувралд тоглох жүжигчдийн нэрс зарлагдлаа (фото 9)
Квирирус Квиррелл
Харри Поттерын тухай шинэ цувралд тоглох жүжигчдийн нэрс зарлагдлаа (фото 10)
Люк Таллон
Харри Поттерын тухай шинэ цувралд тоглох жүжигчдийн нэрс зарлагдлаа (фото 11)
Аргус Филч
Харри Поттерын тухай шинэ цувралд тоглох жүжигчдийн нэрс зарлагдлаа (фото 12)
Пол Уайтхаус

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх