
Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоуны оролцогчдын талаарх сонирхолтой баримтууд
Индонезийн байгалийн үзэсгэлэнт тогтоц, цэнхэр далайн эргийн намуухан давлагаалах чимээтэй хосолсон Бали арлын үзэсгэлэнт эрэг дээрх Монгол залуусын хайрын аялал аль хэдийн эхэлжээ. Монгол улсад хоёр дахь удаагаа хийгдэж буй Тэнгисийн эрэг дээрх 24/7 реалити шоуны хоёрдугаар улирал энэ удаад ч багагүй шуугиан дэгдээгээд байна. Энэ улирлын хөтлөгчөөр тус шоуны нэгдүгээр улирлын оролцогч Мока буюу Э.Тэмүүлэн, өмнөх улирлын панелистууд болох Г.Дүзиймаа, Б.Батбилэг нарын бүрэлдэхүүнд шинээр BURO. 24/7 болон Velin сэтгүүлийн үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл болон Камертон хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд нар багтжээ. Ингээд яг одоо та бүгдийн анхаарлын төвд байгаа, нэвтрүүлгийн чимэг болсон оролцогчдын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Г.ЦЭЛМЭГ

Төрсөн он/сар/өдөр:
1999.6.01 (25 настай)
Орд: Ихэр
Nickname: Tsetula
Instagram: @tsetula
Өндөр: 192см
Мэргэжлийн лигийн тамирчин Цэлмэг нь сагсан бөмбөгөөс гадна олон өөр сонирхолтой билээ. Тэрээр Spiderman-ийн арван төрлийн хувцастай, бие дээрээ 30 гаруй шивээстэй, мөн Dota тоглох дуртай тул тоглоомын тусдаа
Б.УРИН

Төрсөн он/сар/өдөр:
1996.11.25 (28 настай)
Орд: Нум
Nickname: Ulya
Instagram: @urinulya
Өндөр: 173см
Бизнесийн удирдлагa чиглэлээр төгссөн хэдий ч хоббигоороо график дизайнаар суралцаж, сүүлийн дөрвөн жил график дизайн, арт директор чиглэлээр ажиллаж байгаа юм. Тэрээр үүргэвчтэй соло аялал хийх дуртай бөгөөд Будапешт, Берлин хотуудын загварын агентлагт харьяалагддаг.
С.ХАСЧУЛУУ

Орд: Мэлхий
Хасчулуу нь санхүүгийн удирдлага мэргэжлээр төгссөн ч өөрийн хүсэлдээ хөтлөгдөн телевизийн хөтлөгчөөр ажилладаг билээ. Тэрээр нүдний шил болон түлхүүрийн оосор цуглуулах хоббитой ба усанд осолдсон гурван ч хүнийг аварч байсан гэнэ.
Н.ТОДБИЛЭГ

СЭЗИС-ийн төгсөх курсийн оюутан Тодбилэг нь камер цуглуулах хоббитой ба усан спортоор хичээллэдэг. Түүнчлэн тэрээр төгөлдөр хуур тоглох дуртай бөгөөд чөлөөт цагаараа hiking хийдэг байна.
А.ЗОЛЖАРГАЛ

1998.11.05 (26 настай)
Солонгосын Jay Park-ийн "Mc Nasty" хэмээх дууны клипэнд тоглосноороо олны дунд өргөн танигдсан фото модель Золжаргал нь шүдний техникч мэргэжилтэй бөгөөд сайклинг хийх дуртай, амьтанд хайртай нэгэн.
Б.ТӨГӨЛДӨР

Төрсөн он/сар/өдөр:
1997.9.20 (27 настай)
Орд: Охин
Nickname: Trae
Instagram: @traewasabi
Өндөр: 177см
Төгөлдөр нь программист мэргэжилтэй бөгөөд Канад Улсад ажиллаж, амьдардаг байна. Тэрээр 14 жил бие дааж ганцаар амьдарч байгаа ба хальсаар зураг дарах хоббитой, шулуун, шударга зантай нэгэн юм. Мөн тэрээр төрсөн өдрөө тэмдэглэх дургүй, харин соло аялал хийх дуртай.
Ж.ЭНХХҮСЛЭН

Б.НАЦАГ

АРЛЫГ ОРХИСОН ОРОЛЦОГЧИД
Т.ХОНГОР

1993.2.13 (32 настай)
Орд: Хумх
Цахилгааны инженер мэргэжилтэй, санхүүч, модель, Dj Хонгор нь өвөрмөц стиль, өөрийн гэсэн өнгө аястай оролцогч билээ. Тэрээр нийгмийн идэвхтэн ба МУИС-ийн Rotary club-ийн ТУЗ-ийн гишүүнээр олон жил ажиллаж, Resistanz хэмээх залуучуудын нэгдлийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан юм.
Н.ИНДРА

Б.ТӨГС-ИТГЭЛТ

Төгс-Итгэлт Солонгосын Йонсей Их сургуулийн оюутан бөгөөд жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй билээ. Тэрээр оffroad driving, үүргэвчтэй аялал, hiking хийх дуртай. Сагсан бөмбөгөөр зургаан жил хичээллэж, "Face of Mongolia 2024"-ийн ялагч болж байжээ.
А.АМАРЖАРГАЛ

Э.МИЧИД

Төрсөн он/сар/өдөр:
1995.11.23 (29 настай)
Орд: Нум
Nickname: Michi
Instagram: @michienh
Өндөр: 162см
Б.ДЭЛГЭРМАА

Багш мэргэжилтэй оролцогч Дэлгэрмаа нь багадаа латин америк болон монгол бүжгээр хичээллэдэг байсан бөгөөд уран илтгэл, уран уншлага, IQ тэмцээнд тогтмол оролцож амжилт гаргадаг байсан гэнэ. Мөн тэрээр маш богино хугацаанд англи хэлийг сурч, сургуулийнхаа шилдэг сурагчаар шалгарч байжээ.
Б.ЦЭРЭНТОГТОХ

Оролцогч Цэрэнтогтох мэргэжлийн фитнесийн тамирчин ба уг спортоор 2013 оноос хойш хичээллэж эхэлсэн байна. "Champ Cup" тэмцээний таван төрөлд таван медаль хүртсэн анхны тамирчин болсон билээ. Үүнээс гадна тэр таримал цэцэгт дуртай гэнэ.