Хайх

Хейли Бибер Rhode брэндээ нэг тэрбум ам.доллараар худалдахаар төлөвлөж байна

Хейли Бибер Rhode брэндээ нэг тэрбум ам.доллараар худалдахаар төлөвлөж байна

Reuters агентлаг мэдээлжээ

Text: Э.Цовоо


Кайли Женнер, Селена Гомес, Ким Кардашьян, Женнифер Лопес, Ариана Гранде зэрэг алдартнууд сүүлийн жилүүдэд гоо сайхны салбарт хөл тавих нь ихэссэнээр өөр өөр концепцтой косметик брэндүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Үүний жишгээр Хейли Бибер 2022 онд өөрийн Rhode нэртэй гоо сайхны брэндийг танилцуулж, цаашлаад түүний худалдаанд гаргасан Peptide Lip Treatment, Glazing Milk, Barrier Restore Cream зэрэг бүтээгдэхүүнүүд нь TikTok болон Instagram платформ дээр төд удалгүй тренд болж, хэрэглэгчдийн талархлыг хүртсэн билээ. 

Тэгвэл өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-нд Reuters агентлаг Хейли Бибер Rhode брэндээ зарах талаар идэвхтэй судалж эхэлсэн тухай мэдээлсэн байна. Тодруулбал, Хейли JPMorgan Chase болон Moelis & Company зэрэг дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалтын банкнуудаас зөвлөгөө авч, тохиромжтой худалдан авагч хайж байгаа гэнэ. Rhode брэндийн жилийн орлого ойролцоогоор 200 сая ам.долларт хүрдэг бөгөөд үүнийг дагаад тус брэндийн үнэлгээ нь 1 тэрбум ам.доллараас давж магадгүй байгаа аж. Харин Хейлигийн зүгээс энэхүү мэдээлэлд ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх