Хайх

Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад

Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад

Text: Э.Цовоо


Хэрэв та анзаарсан бол өнгөрсөн оноос эхлэн Instagram-ын загварлаг охидоос эхлээд BLACKPINK хамтлагийн Лиса, Rosé тэргүүтэй алдартнууд өхөөрдөм, өвөрмөц хэлбэр дүрстэй тоглоомыг цүнх болон түлхүүрийн оосортоо аксесуар болгон хэрэглэж, загварын ертөнцөд шинэ чиг хандлага дэлгэрүүлээд байна. Эдгээр тоглоомууд нь хайр татам өнгө үзэмжтэйгээс гадна дотроо олон төрлийн character буюу тус бүр өөрийн гэсэн нэр, бусдаасаа ялгарах онцлох шинж, дүр төрх бүхий загваруудтай байдаг. Мөн худалдаалагдахдаа ихэвчлэн blind box буюу дотор нь ямар загвар байгааг мэдэх боломжгүй савлагаатай байдаг нь олон нийтийн сонирхлыг татах гол шалтгаануудын нэг болоод байгаа билээ. 

Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад (фото 1)
Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад (фото 2)
Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад (фото 3)
Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад (фото 4)
Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад (фото 5)
Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад (фото 6)

Ингээд яг одоо тренд болж буй аксесуарууд болох Labubu, CRYBABY, Monchhichi нартай дэлгэрэнгүй танилцацгаая. 


Labubu

Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад (фото 7)
Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад (фото 8)
Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад (фото 9)
Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад (фото 10)
Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад (фото 11)

Хурц шүдтэй, сэрвээтэй чихтэй атлаа дэггүй, өхөөрдөм инээмсэглэлээрээ онцгойрдог энэхүү жижиг мангасыг Labubu хэмээн нэрлэдэг. Энэхүү тоглоомыг анх 2015 онд Касинг Лунг хэмээх уран бүтээлч The Monsters хэмээх цувралынхаа хүрээнд танилцуулж байжээ. Харин өнгөрсөн онд BLACKPINK хамтлагийн Лиса Instagram хуудсаараа дамжуулан өөрийн Labubu тоглоомынхоо цуглуулгыг шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцсанаар тус тоглоом нь Pop Mart хэмээх Хятадын тоглоомын компанийн хамгийн эрэлттэй коллекцийн нэг болж хувирсан байна.

Labubu тоглоомын хувьд нийт 300 гаруй төрөлтэй хэдий ч хязгаарлагдмал тоогоор худалдаалагддаг учир маш хурдан зарагдаж дуусдаг билээ. 


CRYBABY

Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад (фото 12)
Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад (фото 13)
Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад (фото 14)
Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад (фото 15)
Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад (фото 16)

Нүдэндээ нулимстай, эгдүү хүрэм энэхүү тоглоомыг Тайландын уран бүтээлч Молли Иллом зохион бүтээсэн бөгөөд тэрээр Pop Mart компанитай хамтарч CRYBUNNY, CRYTEDDY зэрэг шинэ дүрүүдийг худалдаанд гаргаж байсан юм. Харин саяхан тэд Powerpuff Girls анимейшны зохион бүтээгчидтэй гар нийлж, тус цувралын дүрүүдийн төрхөөс сэдэвлэсэн тусгай CRYBABY тоглоомыг бүтээсэн нь ихээхэн амжилт олж, дэлхий нийтэд танигдахад нь нөлөөлсөн байна.

Түүнчлэн (G)I-DLE хамтлагийн гишүүн болох Минни Powerpuff Girls-тай хамтарсан тусгай цувралыг худалдаж авах гэж олон удаа оролдсон ч үргэлж зарагдаж дууссан байдаг талаар хуваалцаж байжээ. 


Monchhichi

Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад (фото 17)
Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад (фото 18)
Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад (фото 19)
Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад (фото 20)
Энэ жилийн онцлох аксесуар: Labubu, CRYBABY болон бусад (фото 21)

Monchhichi нь 1974 онд Японы Sekiguchi компанийн ерөнхийлөгч асан Фүжико Сэкигүчи бүтээсэн хулгана хэлбэрийн зөөлөн тоглоом юм. Энэхүү тоглоом нь маш олон загвартай бөгөөд тоглоомын зохион бүтээгчид загвар бүрийн онцлогт тохирсон хувцас, цүнх, гутал гэхчлэн өхөөрдөм дагалдах хэрэгслүүдийг худалдаалдаг нь Monchhichi тоглоомыг дан ганц Японд төдийгүй дэлхийн олон оронд танигдахад нь нөлөө үзүүлжээ. 

Сонирхуулахад, тус өхөөрдөм тоглоомыг Францад Kiki, Итали улсад Moncici, Их Британид Chic-a-Boo хэмээн нэрлэдэг гэнэ. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт