Хайх

Женни болон Peggy Gou нарын хамтарсан like JENNIE дууны ремикс хувилбар цацагдлаа

Женни болон Peggy Gou нарын хамтарсан like JENNIE дууны ремикс хувилбар цацагдлаа

Text: Э.Цовоо


Хэдхэн цагийн өмнө Женни like JENNIE дууныхаа ремикс хувилбарыг Youtube хуудаснаа нийтэлж, шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барилаа. Энэхүү дуунд продюсер, DJ Peggy Gou хамтарсан гэдгээрээ онцлог бөгөөд like JENNIE дууны анхны хувилбартай харьцуулахад илүү цоглог хэмнэлтэй, содон өнгө аясыг мэдрүүлэхийг зорьсон байна.

Түүнчлэн яг одоогоор like JENNIE дууны эх хувилбар нь Spotify платформ дээр 100 сая гаруй хандалтыг цуглуулсан төдийгүй түүний анхны бие даасан цомог Ruby нь сонсогчдын хүртээл болсон эхний долоо хоногтоо нэг сая гаруй хувь борлогджээ. 

Энэ дашрамд дурдахад, Женни дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдах Coachella хөгжмийн наадамд соло уран бүтээлчээр оролцохоор болсон билээ. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх