Мода эргэж байна: 90-ээд оны хуниастай даашинз

1990-ээд оны сүүл үеийн загварыг төлөөлдөг эрвээхийн хэлбэртэй топ, хамба хилэн хослол, UGG гутал, бэлхүүс барьсан корсет нь орчин үеийн дизайнеруудын гаргаж буй цуглуулгууд дунд давамгайлж, дахин чиг хандлага тогтоож чадсан. Тэгвэл дэлхий даяар зул сарын үдэшлэг, арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, үдшийн хувцаслалт халуун ярианы сэдэв болж буй энэ үед ассиметр хормой, ташуу хуниас, биеийн галбир тодотгосон силуэт, үл ялиг гэрэлтдэг, 90-ээд оны хэв маягтай намирсан даашинз анхаарлын төвд ороод байна.

Энэхүү даашинзыг харахад Teen Choice Awards-ын улаан хивсний ёслолд оролцож буй Парис Хилтон, мөн “The O.C.” цувралын Марисса Купер нар өөрийн эрхгүй санаанд бууна. Түүнчлэн “Sex and the City” бүтээл дээрх Кэрри Брэдшоугийн Richard Tyler брэндийн Resort 2001 цуглуулгад багтсан хуниастай даашинзаар бүрдүүлсэн төрхийг мартахын аргагүй юм.

Хуниастай даашинзны эрин үеийг бидний мэдэх Victoria Beckham, Blumarine, KNWLS брэндүүд эргэн сэргээж байна. Тэд уг даашинзыг нэвт гэрэлтсэн материалтай, бие тойрсон хуниастай, макси урттай, аль эсвэл пастель өнгөтэй гээд төрөл төрлийн загвараар урлаж, хавар-зун 2023 шоугаараа толилуулаад байгаа юм. Түүнчлэн Etro брэнд график зураглалтайг, Loewe ордон жийнсэн загварыг, Coperni мөнгөлөг өнгийн гялалзсан хувилбарыг танилцуулсан билээ.

Victoria Beckham 2023
Victoria Beckham 2023
KNWLS 2023
Blumarine 2023

Etro
JW Anderson
Rotate Birger Christensen
Loewe
Acne Studios
Marques’ Almeida

Buro.Mongolia

2022-12-28, 16:32