Хайх

Гоо сайхны салбарыг тэргүүлэх шинэ найрлага: Үүдэл эс

Гоо сайхны салбарыг тэргүүлэх шинэ найрлага: Үүдэл эс

Text: Э.Цовоо


Сүүлийн жилүүдэд гоо сайхны салбарт биотехнологи буюу лабораторид тусгай аргаар гарган авсан орцууд улам л эрэлттэй болж байгаа билээ. Тэдгээрээс гиалуроны хүчил, пептид, бактерийн фермент зэрэг найрлагууд хэрэглэгчдийн дунд хэдийн танил болж, косметик бүтээгдэхүүний гол орцуудын нэгээр дурдагдаж байна. Харин саяхнаас хүн, амьтан, ургамлаас гаргаж авдаг үүдэл эс хэмээх шинэ найрлага шинжлэх ухаан төдийгүй гоо сайхны салбарынхны анхаарлын төвд орж эхэллээ. Үүдэл эс нь арьсны өөрийн нөхөн төлжих үйл явцыг эрчимтэй дэмжсэнээр эрүүл, гялалзсан арьсыг бий болгож, хөгшрөлтийн эсрэг өндөр үр дүн үзүүлэх чадвартай гэдгээрээ алдартай юм. 

Ингээд үүдэл эс гэж яг юу болох, арьс арчилгаанд хэрэглэснээр ямар ач тустай талаар дэлгэрэнгүй танилцацгаая.


ҮҮДЭЛ ЭС ГЭЖ ЮУ ВЭ?


Хүний биед орших хамгийн чухал үүрэгтэй эсүүдийн нэг бол үүдэл эс юм. Үс, арьс, яс, мах, өөх гээд биеийн бүх хэсэг үүдэл эсээс бүрдэж, нөхөн төлжиж байдаг. Тус эс нь дотроо "үр хөврөлийн үүдэл эс", "насанд хүрсэн хүний үүдэл эс" хэмээн хоёр төрөлд хуваагддаг. Үр хөврөлийн үүдэл эс нь эр, эм бэлгийн эс нэгдэхэд үүсэж, ургийн биеийг бүрэлдүүлдэг бол насанд хүрсэн хүний үүдэл эс нь биед маш цөөн тоогоор оршиж, гэмтсэн эсийг нөхөн төлжүүлэх, эрүүл байлгах гол үүргийг гүйцэтгэдэг.

Өнөөдрийн байдлаар үүдэл эсийг шинжлэх ухаанд төрөл бүрээр судлан, ашиглаж байна. Тухайлбал үүдэл эс нь элэг, бөөрний эдийг нөхөн сэргээх, хүнд хэлбэрийн ясны хугарлыг эмчлэх, чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд ашиглах зэргээр олон төрлийн эмчилгээнд нэвтэрч эхэлжээ. Түүнчлэн судлаачид үүдэл эсийг лабораторийн нөхцөлд ургуулах замаар арьс, давсаг, тархи, элэг, бөөр гээд хүний биеийн бүхий л эрхтнийг үүсгэх боломжтой гэж үзэж, улмаар энэ талаарх судалгаа, шинжилгээний ажлууд хийгдсээр байгаа юм. Иймд АНУ, Япон, Өмнөд Солонгос тэргүүтэй өндөр хөгжилтэй орнууд хүүхэд эхээс мэндлэх үед хүйн цуснаас үүдэл эсийг салган авч (эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр), гүн хөлдөөлтийн аргаар хадгалж эхэлсэн байна. Ингэснээр ирээдүйд тухайн хүүхэд өвдөхөд үүдэл эсийг нь ашиглан эмчлэх, шинээр эрхтэн ургуулах боломжтой гэсэн үг юм.

Гоо сайхны салбарыг тэргүүлэх шинэ найрлага: Үүдэл эс (фото 1)
Гоо сайхны салбарыг тэргүүлэх шинэ найрлага: Үүдэл эс (фото 2)
Гоо сайхны салбарыг тэргүүлэх шинэ найрлага: Үүдэл эс (фото 3)
Гоо сайхны салбарыг тэргүүлэх шинэ найрлага: Үүдэл эс (фото 4)

ҮҮДЭЛ ЭСИЙГ АРЬС АРЧИЛГААНД ХЭРЭГЛЭХ НЬ ҮР ДҮНТЭЙ ЮУ?


Гоо сайхны салбарт үүдэл эсийг ашиглан бүтээсэн эм бэлдмэл, эмчилгээ жил ирэх тусам олширч байгаа ба үүнийг дагаад үүдэл эсийн найрлагатай арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд ч худалдаанд гарсаар байгаа юм. Үүдэл эс нь уураг, амин хүчлийг өөртөө өндөр тунгаар агуулдаг тул арьсыг нөхөн төлжүүлэх замаар хөгшрөлтийг удаашруулах, нөсөө толбо бүдгэрүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг гэдгээрээ онцлог.

Саяхныг хүртэл мэргэжилтнүүд ургамлаас гаргаж авсан үүдэл эс гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамгийн тохиромжтой гэж үзэж байсан ч Өмнөд Солонгос улсын Cha Biotech компани дэлхийд анх удаа хүний хүйн мезенхимээс гаргаж авсан үүдэл эсийг ашиглан гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадсан байна. Тус бүтээгдэхүүн нь амьтан, ургамлаас гаргаж авсан үүдэл эсийн найрлагатай бусад төрлийн бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад арьсны бүх давхаргад хүрч үйлчлэн, хурдан, чанартай үр дүн үзүүлэх чадвараараа ялгарч чаддаг гэнэ. 


CHA BIOTECH КОМПАНИ БОЛОН EVERCELL БРЭНДИЙН ТУХАЙ


Өмнөд Солонгос улсын Cha Biotech компани нь 2002 оноос эхлэн үүдэл болон дархлааны эс дээр суурилсан төрөл бүрийн гений эмчилгээг хөгжүүлж буй анагаах ухаан, биотехнологийн чиглэлээр мэргэшсэн байгууллага юм. Ийнхүү тэд хөгшрөлтийн эсрэг өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнүүдээр дагнасан Evercell брэндийг салбарлан үүсгэн байгуулжээ. Тус бүтээгдэхүүнүүд нь арьсыг нөхөн төлжүүлж, уян хатан чанарыг сайжруулж, нүхжилт, үрчлээ, нөсөө толбыг бүдгэрүүлж, чийглэг, толигор байдлыг нэмэгдүүлж өгөх үүрэгтэй бөгөөд үүдэл эсээс гадна уураг, коллагенаар баялаг нидоген хэмээх орцыг бүтээгдэхүүнийхээ найрлагад шингээж өгсөн нь хэрэглэгчдийн анхаарлыг татаад байгаа юм. 

Харин Evercell брэндийн бүтээгдэхүүнүүдийг Монголд албан ёсоор WellBee компани оруулж ирж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. 

Гоо сайхны салбарыг тэргүүлэх шинэ найрлага: Үүдэл эс (фото 5)
Гоо сайхны салбарыг тэргүүлэх шинэ найрлага: Үүдэл эс (фото 6)

EVERCELL БРЭНДИЙН ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД БА ХЭРЭГЛЭХ ДАРААЛАЛ


1. Cell Vital - Conditioning Essence

Амин хүчил, эрдсээр баялаг тус эссэнс нь арьсыг гэрэлтсэн, толигор болгож өдрийн турш чийгээр хангаж өгдөг. Хөнгөн бүтэцтэй учир арьсанд хүнд мэдрэмж төрүүлэхгүй бөгөөд давхар цайруулах, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ давуу талтай.

Хэрэглэх заавар: Арьс арчилгааны хамгийн эхний шатанд буюу нүүрээ цэвэрлэснийхээ дараа нүүр болон хүзүүндээ шавших байдлаар түрхэж хэрэглэнэ.

Гоо сайхны салбарыг тэргүүлэх шинэ найрлага: Үүдэл эс (фото 7)

2. Cell Vital - Balancing Emulsion

Энэхүү эмульс нь арьсны тослог, хуурайшилтыг тэнцвэржүүлэн тайвшруулж, жигд, эрүүл харагдуулах үүрэгтэй. Найрлагадаа пантенол, витамин B агуулсан учир арьсны давхаргыг хамгаалж, уян хатан чанарыг сайжруулж өгнө.

Хэрэглэх заавар: Эссэнсээ түрхсэний дараа өөрт тохирох хэмжээгээр нүүрэндээ түрхэж хэрэглэнэ. Арьсыг гялалзсан, эрүүл харагдуулж өгдөг учир нүүр будалтын доор хэрэглэхэд тохиромжтой.

Гоо сайхны салбарыг тэргүүлэх шинэ найрлага: Үүдэл эс (фото 8)

3. Cell Vital - Renewal Cream

Өнгөө алдаж, гундсан арьсны өнгийг сэргээж, арьсны гадаргуу дээр хамгаалах давхарга үүсгэж өгнө. Хуурай арьсанд нэн тохиромжтой бөгөөд өмнө нь хэрэглэсэн бүтээгдэхүүнүүдийн үйлчилгээг дэмжиж, арьсны чийгийг түгжиж өгдөг давуу талтай.

Хэрэглэх заавар: Эссэнс, эмульсээ арьсандаа сайтар шингээсний дараа нүүр болон хүзүүндээ түрхэж хэрэглэнэ. Түрхэхдээ хурууныхаа өндгөөр товшин, шингээнэ.

Гоо сайхны салбарыг тэргүүлэх шинэ найрлага: Үүдэл эс (фото 9)

4. Cell Vital - Cell-Program

Энэхүү хоёр шатлалт бүтээгдэхүүн нь арьсыг түргэн хугацаанд эрүүлжүүлж, үрчлээ, нөсөө толбын эсрэг хамгийн өндөр үр дүн үзүүлдэг байна. Найрлагадаа Чэжү арал дээр ургадаг cиегесбекия хэмээх эмийн ургамлыг агуулсан тул арьсыг чангалж, арьсны эсийн нөхөн төлжилтийг дэмжиж өгдөг ач тустай. Мөн дөрвөн долоо хоногийн турш хэрэглэхэд арьсны уян хатан чанар 3.9%, арьсны нягтрал +17.7% нэмэгдэж, үрчлээ 14.1% багасдаг нь эмнэл зүйн туршилтаар батлагджээ.

Хэрэглэх заавар: Эссэнсээ түрхсэний дараа арьс чангалах Cell-Charger бөмбөлөг дээр дагалдаж ирэх Cell-Illuminator бүтээгдэхүүнийг нэмж, бөмбөлгөө уустал нь хутгана. Дараа нь нүүр болон хүзүүндээ жигд түрхэн, шингээж өгнө. Хамгийн сүүлд нь Renewal Cream тосоо арьсандаа иллэг хийх байдлаар түрхэж хэрэглэнэ.

Гоо сайхны салбарыг тэргүүлэх шинэ найрлага: Үүдэл эс (фото 10)

WellBee Well Skin

Хаяг: Шангри-Ла Молл, 2 давхар

Утас: 7711-7171

Facebook: Well Skin

Instagram: @wellskinmn

Вэбсайт: www.wellbeeshop.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх