Хайх

Анхааралдаа авна уу, Милли Бобби Брауны үүсгэн байгуулсан Florence гоо сайхны брэнд

Анхааралдаа авна уу, Милли Бобби Брауны үүсгэн байгуулсан Florence гоо сайхны брэнд

Z үеийнхэнд зориулсан брэнд

Text: Buro.Mongolia


"Stranger Things" цувралын гол дүр, залуу жүжигчин Милли Бобби Браун Florence хэмээх гоо сайхны брэндээ танилцууллаа. Z үеийнхэн буюу 1995 оноос хойш төрсөн залууст зориулсан, байгальд ээлтэй Florence брэндийн анхны цувралд арьс цэвэрлэгч, маск, уруул өнгөлөгч, сормуусны будаг гээд нийт 15 төрлийн бүтээгдэхүүн багтжээ.

"Хоёр жилийн турш хичээсний үр дүнд өөрийн гоо сайхны брэндээ танилцуулахад бэлэн болоод байна. Энэ мөчийг маш удаан хүлээлээ" хэмээн залуу жүжигчин Instagram хуудсандаа хуваалцсан ба эмээгийнхээ нэрээр брэндээ нэрлэсэн болохоо WWD сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Florence брэндийн анхны цуврал брэндийн веб хуудсаар дамжуулан  худалдаалагдах ба үнийн хувьд 10-34 ам.долларын хооронд хэлбэлзэх ажээ.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх