Хайх

\"Stranger Things\"-ийн Майк Saint Laurent брэндийн нүүр царай боллоо

"Stranger Things"-ийн Майк Saint Laurent брэндийн нүүр царай боллоо

16 настай жүжигчин Финн Вулфард

Text: Buro.Mongolia


"Stranger Things" цувралын гол дүр, өдгөө 16 настай залуу жүжигчин Финн Вулфард Saint Laurent брэндийн нүүр царайгаар тодорлоо. Түүний оролцсон анхны сурталчилгааг Saint Laurent албан ёсны Instagram хуудсаараа дамжуулан цацсан бөгөөд гэрэл зургийг алдарт зурагчин Дэвид Симс даржээ. Сурталчилгаанд зориулан Финн Saint Lauren брэндийн намар-өвлийн цуглуулгад багтсан бариу загвартай хослол, ретро загварын нарны шил, сорочка өмссөн байсан нь түүнийг яг л рок од мэт харагдуулж байлаа.

Saint Laurent загварын ордны бүтээлч захирал Энтони Ваккарелло залуу жүжигчин Финн Вулфардаас гадна жүжигчин Киану Ривз, рэппер Трэвис Скотт нарыг эрэгтэй цуглуулгын нүүр царайгаар сонгоод байгаа билээ.

 

 

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх