Хайх

Анхааралдаа авах хэрэгтэй гоо сайхны 6 шинэ бүтээгдэхүүн

Анхааралдаа авах хэрэгтэй гоо сайхны 6 шинэ бүтээгдэхүүн

Сакура цэцгийн өнгөтэй мейкап, нүүрний арьсанд зориулагдсан каннабисын тосны баяжмал болон бусад

Text: Buro.Mongolia


Зураг: Buro.Russia

Diptyque брэндийн Impossible Bouquets сүрчгийн цуглуулга

Нидерландын зурагчин Бас Миус өөрийгөө дижитал цэцэгчин гэж нэрлэдэг бөгөөд XVII зууны фламандын натюрмортуудын стилиэр цэцэгсийн зураг дардаг билээ. Түүний бүтээлүүд Парисын Diptyque брэндэд маш их таалагддаг тул брэнд түүнээс бүтээлч сэдэл аван Impossible Bouquets гэх нийт зургаан үнэртнээс бүрдэх цуглуулга гаргасан байна. Энэхүү шинэ цэцгийн "баглаад" сарнай, иланг-иланг, булцуут, вистериа, мэлрэг ба жүржийн цэцэг багтжээ. Цуглуулгаас худалдан авалт хийсэн тохиолдолд сүрчгийнхээ савыг хадгалж үлдэхийг зөвлөх байна. Олон жилийн дараа дуудлага худалдаан дээр өндөр үнэд хүрч магад шүү.

Kiehl's брэндийн нүүрний арьсанд зориулагдсан каннабисын тосны баяжмал

Анхааралдаа авах хэрэгтэй гоо сайхны 6 шинэ бүтээгдэхүүн (фото 1)

Сүүлд өндөр эрэлттэй байгаа энэхүү орц нь одоо Нью-Йоркийн алдарт брэндийн шинэхэн цуглуулгад багтжээ. Арьсыг тайвшруулж, улайлт багасгаж, арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлж, гадаргууг илүү зөөлөн, тааламжтай болгоно. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

M.A.C брэндийн Petal Power мейкапын цуглуулга

M.A.C брэндийн нүүр хувиргагчид сакура цэцгийн гоо үзэсгэлэнг бүтээгдэхүүндээ шингээхээр шийдэж, интоорын цэцгийн үнэртэй спрей, гоёмсог ягаан туяануудтай уруул өнгөлөгч, гялтганасан пудр зэргээс бүрдсэн шинэ цуглуулга танилцуулжээ.

Kerastase брэндийн үс уналтын эсрэг Genesis цуглуулга

Шампуниас эхлээд эмчилгээний ампулууд хүртэлх нийт долоон бүтээгдэхүүнээс бүрдэх Genesis цуглуулга нь үс уналтын эсрэг тэмцэнэ. Найрлагад нь аминексил, цагаан гаа болон эдельвейс ургамлын ханд зэрэг ач тустай орц олон бий.

Erborian брэндийн "Улаан чинжүү" арьс арчилгааны цуглуулга

Солонгос, Франц гаралтай Erborian брэнд улаан чинжүүг арьс арчилгааны бүтээгдэхүүнүүддээ нэвтрүүлж эхэллээ. Халуун биш харин амтат улаан чинжүүг ашиглан нүүрний маск ба тос гаргасан бөгөөд брэндийн мэргэжилтнүүдийн зүгээс амтат чинжүү нь өөртөө их хэмжээний антиоксидант болон С аминдэм агуулдгийг онцолсон байна.

Rexona брэндийн дезодорант

Анхааралдаа авах хэрэгтэй гоо сайхны 6 шинэ бүтээгдэхүүн (фото 2)

Rexona брэнд залуу хэрэглэгчдийг чиглэсэн өхөөрдөм панданы зурагтай, 14+ насны заалттай дезодорант гаргажээ. Энэхүү бүтээгдэхүүн нь хувцас болон арьсан дээр толбо үлдээхгүй ба найрлагадаа Е аминдэм агуулж, ямар нэгэн парабены агууламжгүй гэдгээрээ онцлог юм.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх