Хайх

Бьюти шоппинг: Шилдэг сормуусны будагнууд

Бьюти шоппинг: Шилдэг сормуусны будагнууд

9 шалгагдсан сонголт

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ удаагийн бьюти-шоппинг буланд бид сормуусыг байгалиасаа дэрвэгэр, өтгөн, урт харагдуулдаг, олон улсын хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан, шилдэг будагнуудыг онцолж байна.

Givenchy брэндийн Noir Interdit уртасгагчтай сормуусны будаг

Бьюти шоппинг: Шилдэг сормуусны будагнууд (фото 1)

Өөрийн тань сормуусыг хэт дахин илүү болгох атлаа байгалийн төрхийг тань алдагдуулахгүй. Силикон бүтэцтэй багс нь 90 градус нугалрах чадвартай тул нүднийхээ буланг будахад эвтэйхэн байх болно. Сормуусны будаг маш нимгэн түрхэгддэг бөгөөд сормууснуудыг хооронд нь сайтар салгаж өгнө.

 

Chanel брэндийн Le Volume de Chanel өтгөрүүлэгчтэй сормуусны будаг

Бьюти шоппинг: Шилдэг сормуусны будагнууд (фото 2)

Бөөгнөрсөн хэсэг үүсгэхгүйгээр сормуусыг өтгөн бөгөөд биетэй болгоно. Нэг бус удаа давхарлан будах боломжтой ба саарал, бор, хар зэрэг өнгөний өргөн сонголттой.

 

Lancôme брэндийн Hypnôse өтгөрүүлэгч, уртасгагчтай сормуусны будаг

Бьюти шоппинг: Шилдэг сормуусны будагнууд (фото 3)

Өтгөн, урт, салангид сормуустай болохыг хүсвэл энэ будаг нь төгс сонголт болно. Хэт дахин давхарласан ч сормуус хөнгөн, уян хатан хэвээр үлдэнэ.

 

Yves Saint Laurent брэндийн Volume Effect Faux Cils The Curler дэрвийлгэгчтэй сормуусны будаг

Бьюти шоппинг: Шилдэг сормуусны будагнууд (фото 4)

Хоёр талт муруй хэлбэртэй багс нь сормуусыг мэдэгдэхүйц хэмжээнд дэрвийлгэн гоёмсог болгоно. Будагны найрлагад гурван төрлийн тэжээлийн тос ордог давуу талтай.

 

Dior брэндийн Diorshow Pump'N'Volume өтгөрүүлэгчтэй сормуусны будаг

Бьюти шоппинг: Шилдэг сормуусны будагнууд (фото 5)

Энэхүү будаг нь сормуусыг супер өтгөрүүлэх чадвартай. Сормуусны ширхгүүд биетэй, зузаан болох тул энэ нь наадаг сормуусны эффектэд дуртай хүмүүст илүү таалагдана.

 

Giorgio Armani брэндийн Eyes To Kill сормуусны будаг

Бьюти шоппинг: Шилдэг сормуусны будагнууд (фото 6)

Ямар ч төрлийн сормуусанд тохирох сонгодог хувилбар. Будаг нимгэн түрхэгдэж, багс нь сормууснуудыг салгаж өгөх болно. Цэмцгэр төрхөд дуртай хүмүүст гарцаагүй таалагдана.

 

Too Faced брэндийн Better Than Sex өтгөрүүлэгчтэй сормуусны будаг

Бьюти шоппинг: Шилдэг сормуусны будагнууд (фото 7)

Энэхүү бүтээгдэхүүн нь нэг бус удаа дэлхийн шилдэг сормуусны будгаар тодорч байсан. Энэ будаг нь бүгдийг өөртөө цогцлуулж чадсан гэж хэлж болно. Сормуусыг уртасгаж, өтгөрүүлж, салгахын зэрэгцээ найрлагадаа коллаген агуулдаг давуу талтай.

 

Benefit брэндийн Roller Lash дэрвийлгэгчтэй сормуусны будаг

Бьюти шоппинг: Шилдэг сормуусны будагнууд (фото 8)

Муруй хэлбэрийн багс сормуусыг өргөж, дэрвийлгэнэ. Үр дүнд нь хүүхэлдэйн харцны эффект бий болно.

 

Perricone MD брэндийн No Mascara Mascara сормуусны будаг

Бьюти шоппинг: Шилдэг сормуусны будагнууд (фото 9)

Энэ будаг нь сормуусыг тэжээлээр хангаж, хугарч гэмтэхээс сэргийлнэ. Хэд давхарласан ч сормуус байгалиасаа өтгөн, урт харагдана.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх