Хайх

Урин дулаан улирлын өнгөлөг будалт: 2021 оны хавар-зуны голлох тренд

Урин дулаан улирлын өнгөлөг будалт: 2021 оны хавар-зуны голлох тренд

Text: Buro.Mongolia


Карантинд өнгөрүүлсэн бүүдгэр өдрүүдийг гэрэлтүүлэхээр илүү тод, өнгөлөг, бүтээлч нүдний будалтууд тренд болж байна. Гэхдээ бидний дуртай "nude" болон "no make up" будалтууд хоцрогдсон гэж бодож болохгүй юм.

Нүдний будагны палет авчхаад хэрэглэхгүй үлдээдэг өнгөнүүд байдаг л биз дээ? Тэгвэл тэдгээр өнгөнүүдийг хэрэглээнд оруулахад хамгийн тохиромжтой улирал ирсэн байна. Пастель болон тод өнгийн тенийг хослуулан "чихэрлэг" төрхийг бүрдүүлээрэй. Дэлхийн томоохон брэндүүд болох Tom Ford, Halpern, Bora Aksu, Chromat-ын дизайнерууд 2021 оны хавар-зуны цуглуулгын төрхийг бүрдүүлэхдээ зөвхөн хар өнгийн контур хэрэглэхээс татгалзаж тод өнгөний сонголтыг түлхүү оруулах болжээ. Тиймээс одоо тэднээс санаа авч, өнгөлөг нүүр будалтыг бодит амьдрал дээр хэрэгжүүлцгээе. 

Урин дулаан улирлын өнгөлөг будалт: 2021 оны хавар-зуны голлох тренд (фото 1)
Tom Ford
Урин дулаан улирлын өнгөлөг будалт: 2021 оны хавар-зуны голлох тренд (фото 2)
Halpern
Урин дулаан улирлын өнгөлөг будалт: 2021 оны хавар-зуны голлох тренд (фото 3)
Bora Aksu
Урин дулаан улирлын өнгөлөг будалт: 2021 оны хавар-зуны голлох тренд (фото 4)
Chromat
Урин дулаан улирлын өнгөлөг будалт: 2021 оны хавар-зуны голлох тренд (фото 5)
Урин дулаан улирлын өнгөлөг будалт: 2021 оны хавар-зуны голлох тренд (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх