Хайх

Шилдэг 10 саатай тень

Шилдэг 10 саатай тень

Бутарсан, гель болон хуурай бүтэцтэй нүдний тениуд

Text: Buro.Mongolia


Urban Decay брэндийн шингэн тень

Энэхүү шингэн тенийг хэрэглэхэд маш хялбар бөгөөд түрхсэн даруйд хурдан хатаж, удаан хугацааны турш тогтоц сайтай байдаг. Бийр хэлбэрийн түрхэгчээр тенийг зовхиндоо жигд тараах боломжтой төдийгүй мөн нүдээ хүрээлж, контур зурж болох юм.Шилдэг 10 саатай тень (фото 1)

Bobbi Brown брэндийн гялтганасан тень

Торгомсог бүтэцтэй, нягтшил сайтай энэхүү нэг өнгийн нүдний тенийг маш нимгэн түрхэхэд л нүд гялбам гялтганасан эффект үүсдэг. Хэрвээ алтан ба мөнгөлөг гэх зэрэг саармаг өнгө сонговол бусад өнгийн тени дээр давхарлаж, эсвэл өдөр тутмын нүүр будалтдаа зориулан дангаар нь хэрэглэж болно.

Шилдэг 10 саатай тень (фото 2)

Inglot брэндийн бутарсан тень

Inglot брэндэд жижиг эсвэл том хэмжээний гялалзсан ширхгүүдтэй олон төрлийн тениуд бий. Тениуд нь бүгд бутарсан бүтэцтэй тул түрхэхдээ бүтээгдэхүүний таглаа дээр үлдсэн хэсгийг багсаар болгоомжтой авах хэрэгтэй. Энэ тенийг бусад тенитэй давхарлан түрхэх эсвэл Duraline-тай хольсноор шингэн бүтэцтэй болгон хэрэглэж болно.

Шилдэг 10 саатай тень (фото 3)

NYX брэндийн нүүрний саа

Энэхүү сааг нүүрний тусгай суурь бүтээгдэхүүн эсвэл уруулын тосон дээр давхарлан түрхэх хэрэгтэй. Мөн бусад өнгийн саатай хослуулан омбре эффекттэй нүдний будалт хийж болох юм.

Шилдэг 10 саатай тень (фото 4)

Stila брэндийн шингэн тень

Төмөрлөг эффекттэй энэ тень нь дотроо том хэмжээний гялалзсан ширхгүүд агуулдаг бөгөөд анхны түрхлэгээр маш хүчтэй гялалздаг.

Шилдэг 10 саатай тень (фото 5)

Nars брэндийн нэг өнгийн тень

Nars брэндийн уг цувралд ойролцоогоор 30 гаруй төрлийн өнгөний сонголт бий. Харин бид энэ удаад далайн давлагааг санагдуулам гүн цэнхэр өнгөтэй Tropic тенийг сонголоо. Матт бүтэцтэй, бага зэрэг мөнгөлөг саатай энэ будгаар этгээд смоки будалт хийж болно шүү.

Шилдэг 10 саатай тень (фото 6)

Wet n Wind брэндийн гель хэлбэрийн саа

Гялалзсан ширхгүүдтэй энэхүү тунгалаг гель хэлбэрийн будаг нь давхарлах бүрд илүү хүчтэй гялалзаж, нягтшил сайтай болдог. Бүтээгдэхүүний найрлагад зуун наст ба наргил самрын ханд ордог бөгөөд биеийн аль ч хэсэгт түрхэх боломжтой.

Шилдэг 10 саатай тень (фото 7)

M.A.C брэндийн зовхины саа

Анх мэргэжлийн нүүр хувиргагчдад зориулан худалдаанд гарч байсан энэ бүтээгдэхүүний ачаар нойтон эффекттэй будалт хийж болно. Бага зэрэг наалдамхай бүтэцтэй энэ саа нь маш тод бөгөөд гоёмсог өнгөтэй гэдгээрээ алдартай билээ.

Шилдэг 10 саатай тень (фото 8)

Maybelline брэндийн тогтоц сайтай тень

Тослог гель бүтэцтэй энэ тенийг түрхсэний дараагаар хуруугаараа уусгахад хялбар байдаг. Энэ цувралын № 35 гэх боронзон өнгөтэй тень нь гэрлийн туяанд жижиг ба том хэмжээтэй ширхгүүдээр гялалздаг байгаа.

Шилдэг 10 саатай тень (фото 9)

Kiko Milano брэндийн бутарсан тень

Уруул, нүд болон хумсан дээр хэрэглэж болох энэ саа нь дөрвөн өнгөний сонголттой худалдаанд гарсан. Мөнгөлөг өнгөтэйг нь нүдний дотор буланд, харин улааныг нь урууландаа түрхээрэй.

Шилдэг 10 саатай тень (фото 10)

цааш үзэх