Хайх

Dior Киото хотод: Япон минимализмын гүн ухаан

Dior Киото хотод: Япон минимализмын гүн ухаан

Загварын шоугаа танилцууллаа

Text: Ж.Булган


Франц улсаас гаралтай дэлхийд данстай Dior брэнд өвлийн цуглуулгаа Японы Киото хотод танилцууллаа. Кристиан Диор амьд ахуйдаа Япон улсад өөрийн биеэр зочилж байгаагүй ч тэрээр чамгүй их судалгааныхаа үр дүнд тухайн орны соёлын онцлогийг биширч 1953 онд Японы уламжлалт хувцаснаас сэдэвлэн хэд хэдэн бүтээл урласан нь хувцас загварын ертөнцөд түүхэн үнэт бүтээл болон хадгалагдаж, хувцас загвар хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсны тод жишээ болон үлджээ. Үүний дараачаар Dior брэндийн олон олон бүтээлч захирлууд Япон улсын хувцасны соёлоос сэдэвлэсэн бүтээл туурвисан байдаг. Энэ жил Dior брэнд Киото хотод өөрсдийн загварын шоугаа танилцуулж буй нь нэг талаасаа агуу дизайнер Кристианы гүйцэлдүүлж чадаагүй хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх шиг боллоо.

Dior Киото хотод: Япон минимализмын гүн ухаан (фото 1)

Брэндийн бүтээлч захирал Мария Грация Кьюри ноён Диорын 1954 оны коллекцоос хоёр загварыг дахин загварчилж толилуулсан нь шоуны оргил мөч байлаа. Эдгээр загваруудыг урлахдаа тэрээр Киотогийн алдарт гар урлалын ордон болох Tatsumura Textiles-тай хамтран ажилласан бөгөөд тэдний гар аргаар бүтээсэн торгыг ашиглажээ. Япон минимализмын гүн ухаан, Зэн буддизмын эгэл байдлыг хувцсаараа харуулахыг зорьсон Dior-ийн бүтээлүүд энэ жилийн онцлох шоунуудын нэгээр тодорсон юм. Кимоно дээлний энгэр, цэцгэн хээ, уламжлалт модон шаахайнаас санаа авсан эмэгтэй углааш гээд загварууд нь бүхэлдээ япон соёлыг магтан харуулжээ.

Dior Киото хотод: Япон минимализмын гүн ухаан (фото 2)
Dior Киото хотод: Япон минимализмын гүн ухаан (фото 3)
Dior Киото хотод: Япон минимализмын гүн ухаан (фото 4)
Dior Киото хотод: Япон минимализмын гүн ухаан (фото 5)
Dior Киото хотод: Япон минимализмын гүн ухаан (фото 6)
Dior Киото хотод: Япон минимализмын гүн ухаан (фото 7)
Dior Киото хотод: Япон минимализмын гүн ухаан (фото 8)
Dior Киото хотод: Япон минимализмын гүн ухаан (фото 9)
Dior Киото хотод: Япон минимализмын гүн ухаан (фото 10)
Dior Киото хотод: Япон минимализмын гүн ухаан (фото 11)
Dior Киото хотод: Япон минимализмын гүн ухаан (фото 12)
Dior Киото хотод: Япон минимализмын гүн ухаан (фото 13)
Dior Киото хотод: Япон минимализмын гүн ухаан (фото 14)
Dior Киото хотод: Япон минимализмын гүн ухаан (фото 15)
Dior Киото хотод: Япон минимализмын гүн ухаан (фото 16)
Dior Киото хотод: Япон минимализмын гүн ухаан (фото 17)

Dior Киото хотод: Япон минимализмын гүн ухаан (фото 18)

Дашрамд дурдахад удахгүй Louis Vuitton Авиньонд, Gucci Флоренцэд, Max Mara Неапольд, Dior дахин Ром хотод шоугаа хийхээр төлөвлөсөн байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх