Хайх

Мөрөөдөл урлагч дизайнер Кристиан Диорын үзэсгэлэнгээр аялцгаая

Мөрөөдөл урлагч дизайнер Кристиан Диорын үзэсгэлэнгээр аялцгаая

Хувцас загварын томоохон үзэсгэлэн

Text: Buro.Mongolia


Бид өмнө нь Christian Dior брэндийн түүхийг өгүүлэх хамгийн том үзэсгэлэн Виктория ба Альбертийн музейд нээгдэж буй тухай мэдээллэсэн билээ. Хоёрдугаар сард нээлтээ хийсэн энэхүү үзэсгэлэн долоодугаар сарын 14-нийг хүртэл гарах төлөвтэй байсан ч маш богино хугацаанд бүх тасалбар борлуулагдаж, олон мянган хүмүүс үзэсгэлэнгийн хугацааг сунгах хүсэлтийг тавьсан бөгөөд Виктория ба Альбертийн музейн зүгээс "Christian Dior: Designer of Dreams" үзэсгэлэнг есдүгээр сар хүртэл гаргахаар болоод байна. Тэгвэл олон сая хүний анхаарлыг татаад буй энэхүү үзэсгэлэнгийн онцлох зүйлсийг тоймлон хүргэж байна.

Нийт 11 хэсгээс бүрдэх энэхүү үзэсгэлэнд ноён Кристиан Диор болон Christian Dior брэндийн бүтээлч захирлаар ажиллаж байсан дизайнеруудын хамгийн алдартай, сор болсон 200 гаруй бүтээлүүд болон брэндээс гаргасан үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүнүүд дэлгэгдсэн ба тэдгээрийг төрөл төрлөөр нь ангилан, танхимуудад хуваарилжээ. Тухайлбал "The New Look" хэсэгт Dior загварын ордны хамгийн алдартай загварын нэг болох Bar хүрмийн алдартай хувилбаруудыг дэлгэсэн бол "The Dior Line" хэсэгт Кристиан Диорын 1947-1957 онд бүтээж байсан шилдгийн шилдэг 10 загварыг үзүүлсэн байна. Дашрамд дурдахад дизайнер Кристиан Диор дайны дараах үед уналтад ороод байсан хувцас загварын салбарт шинэчлэл хийж, орчин үеийн хувцас загварын эхлэлийг тавьсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Харин мянга мянган цаасан ороонго, хонгорзул болон сарнай цэцгээр чимэглэгдсэн "The Garden" танхимд брэндийн үе үе бүтээлч захирлуудын урласан кутюр даашинзуудыг танилцуулжээ. Түүнчлэн "The Garden" танхим нь цэцэгс ба цэцэрлэгт хүрээлэн брэндийн хувьд эрт дээр үеэс бүтээлч санааны эх үүсвэр болсоор ирснийг илэрхийлж байлаа.

Дөрөв дэх буюу "Travel" хэмээн нэрлэсэн танхимаас бүтээлч дизайнеруудын аялал болоод улс орнуудаас сэдэвлэсэн загваруудыг харах боломжтой бол "The Designers for Dior" танхимд Christian Dior брэндийн бүтээлч захирлуудын шилдэг уран бүтээлүүд, харин "The Ballroom" танхимд брэндийн шилдэг гоёлын загваруудыг дэлгэжээ.

Кристиан Диор хэд, хэдэн удаа түүх болон урлагаас сэдэвлэсэн загварууд бүтээсэн ба Belle Epoque буюу Хөгжил цэцэглэлтийн эрин үе түүний уран бүтээлд хамгийн их нөлөөлсөн байдаг. Тэгвэл "The Historicism" танхимд Хөгжил цэцэглэлтийн эрин үеийг дүрсэлсэн загваруудыг танилцуулсан байна. Цаашлаад Dior-ийн эсгүүрүүдийг харуулсан "The Atelier", Кристиан Диорын Англи улстай холбогдох түүхийг өгүүлэх "Dior in Britain", Dior брэндийн өнгө өнгийн загвар, аксесуаруудыг дэлгэсэн "Diorama" танхимууд үзэсгэлэнд нээгджээ.

Загварын салбарын мэргэжилтнүүд "Christian Dior: Designer of Dreams" үзэсгэлэн нээлтээ хийснээр хүмүүст урам зориг, бүтээлч санаа, гоо зүйн таашаал өгөхийн зэрэгцээ хувцас загварын салбарын үнэ цэнийг нэмэгдүүлнэ гэдгийг онцлоод байгаа юм.

“The New Look” танхимМөрөөдөл урлагч дизайнер Кристиан Диорын үзэсгэлэнгээр аялцгаая (фото 1)

"The Dior Line" танхим

Мөрөөдөл урлагч дизайнер Кристиан Диорын үзэсгэлэнгээр аялцгаая (фото 2)

“The Garden” танхимМөрөөдөл урлагч дизайнер Кристиан Диорын үзэсгэлэнгээр аялцгаая (фото 3)

“Travel” танхимМөрөөдөл урлагч дизайнер Кристиан Диорын үзэсгэлэнгээр аялцгаая (фото 4)

"The Designers for Dior” танхим

Мөрөөдөл урлагч дизайнер Кристиан Диорын үзэсгэлэнгээр аялцгаая (фото 5)

“The Ballroom” танхимМөрөөдөл урлагч дизайнер Кристиан Диорын үзэсгэлэнгээр аялцгаая (фото 6)

"The Historicism" танхим

Мөрөөдөл урлагч дизайнер Кристиан Диорын үзэсгэлэнгээр аялцгаая (фото 7)

“The Atelier“ танхимМөрөөдөл урлагч дизайнер Кристиан Диорын үзэсгэлэнгээр аялцгаая (фото 8)

"Dior in Britain" танхимМөрөөдөл урлагч дизайнер Кристиан Диорын үзэсгэлэнгээр аялцгаая (фото 9)

"Diorama" танхим

Мөрөөдөл урлагч дизайнер Кристиан Диорын үзэсгэлэнгээр аялцгаая (фото 10)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх