Хайх

Мария Грация Кьюри Ромын дуурийн театрт зориулан балетын өмсгөл урлана

Мария Грация Кьюри Ромын дуурийн театрт зориулан балетын өмсгөл урлана

"Nuit Blanche" хэмээх жүжигт зориулан

Text: Buro.Mongolia


Christian Dior брэндийн бүтээлч захирал Мария Грация Кьюри Ромын Дуурийн Театрын тайзнаа тоглогдох "Nuit Blanche" хэмээх жүжигт зориулан балетын өмсгөл урлахаар боллоо. Америкийн хөгжмийн зохиолч Филип Глассд хүндэтгэл үзүүлэн тавьж буй "Nuit Blanche" жүжиг нь нийт гурван үзэгдлээс бүрдэх бөгөөд Мария Грация Кьюри гоцлол болон туслах дүрүүдэд зориулсан 16 загварыг урласан байна. Дизайнер цэцгэн хатгамалаар чимэглэсэн тютю даашинз болон бариу өмсгөлийг урлахдаа Christian Dior брэндийн өв болсон эмэгтэйлэг, романтик өнгө аястай загваруудаас бүтээлч санаа аван урласан болохоо онцолжээ. Түүнчлэн энэхүү жүжигт Ромын Дуурийн Театрын найруулагч, гоцлол бүжигчин Элеонора Аббагнота тоглохоор болсон ба Мария Грация Кьюри түүнийг орчин үеийн хүчирхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл хэмээн тодотгосон юм.

Мария Грация Кьюри Ромын дуурийн театрт зориулан балетын өмсгөл урлана (фото 1)

Мария Грация Кьюри Ромын дуурийн театрт зориулан балетын өмсгөл урлана (фото 2)

цааш үзэх