Долоодугаар сарын эхээр Парист зохион байгуулагдсан кутюр загварын долоо хоногийн үеэр нүүр хувиргагчид энгийнээс илүү урт, илүү драматик смоки будалтыг онцоллоо. Хамгийн тод жишээг Elie Saab брэндийн загварын шоу дээрээс харж болно. Бас нэгэн үзэсгэлэнтэй төрхийг Jean Paul Gaultier-ийн нүүр хувиргагч Эрин Парсонс бүтээсэн юм. Тэрээр жижиг болон том гялалзсан ширхгүүдтэй саануудаар дээд зовхийг бүхэлд нь бүрхсэн байлаа. Farhad Re ба Tony Ward брэндүүдийн шоу дээрээс уламжлалт бор саарал смоки будалтын уртасгасан хувилбарыг харж болно. Javier Ortega ба Stephane Rolland брэндийн нүүр хувиргагчид мөн л уртасгасан смоки будалт хийсэн байна. Ингэхдээ тэд доод зовхины дагуу консилер түрхсэнээр ийм үр дүнд хүрчээ.