Хайх

Tie-dye эффект

Зуны тод өнгөнүүдээс алийг нь сонгохоо мэдэхгүй байна уу? Тэгвэл хүссэн бүх тод өнгөнүүдээ холин tie-dye будалт хийлгэхийг зөвлөж байна. Зуны хамгийн том трендийг маникюр дээрээ буулгасан та гарцаагүй cool харагдана.

Ретро уур амьсгал

1970-аад оны аз жаргалтай, хайхрамжгүй, ретро уур амьсгалыг бий болгох солонгын дүрстэй маникюр эргээд моданд орлоо.

Цэцэгс

Гараар зурсан цэцгийн дүрстэй маникюр мөн л богемын, аз жаргалтай мэдрэмж төрүүлэх болно.

 

 

CD хумс

Жессика Уошик гэх Instagram хэрэглэгчийн сэдсэн "CD хумс" хэмээх тунгалаг, холографик туяатай маникюр бүсгүйчүүд дунд шуугиан тарьж байна.

 

 

Сараачсан дүрслэл

Анх Moschino брэндийн загварын тайзнаа харагдсан сараачсан дүрслэлтэй маникюр тэр даруйд олны сэтгэлийг булаасан ба өдгөө энэ оны шилдэг будалтуудын нэгээр нэрлэгдэж байна.

Арт Поп

Хумсныхаа толийг хоосон зотон даавуу мэтээр төсөөлж яг л Пикассо шиг уран бүтээл туурвиарай.


Тунгалаг хумс

Өнгөтэй атлаа цэлцэгнүүр мэт тунгалаг хиймэл хумс нь энэ зуны хамгийн сүүлийн үеийн трендүүдийн нэг юм.

Огторгуйн одод

Маш жижиг хэмжээтэй асар олон гялалзсан хэсгүүдээс бүрдэх нүд гялбам тод өнгийн будалтыг заавал туршаад үзээрэй. Хумсаа харах төдийд л сэтгэл сэргэх болно.

Неон өнгө

Неон өнгө тренд болсон талаар бид тоолшгүй олон удаа бичсэн тул дахин давтах шаардлагагүй биз ээ.

Хааны шигтгээнүүд

Өнгө, өнгийн том шигтгээг яг л титэм мэт гоёмсог хэлбэрт оруулан наах нь хэтрүүлэгтэй харагдаж болзошгүй тул хумсаа богино байлгахыг зөвлөх байна.

 

 

2019 оны маникюрын шилдэг санаанууд

Watch

Тренд: Уртасгасан смоки будалт

Тренд: Бүйлсэн хэлбэртэй хумс

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх