Хайх

Энэ хаврын маникюрын 7 өнгө

Энэ хаврын маникюрын 7 өнгө

Зөөлөн пастель туяанууд, тод неон өнгөнүүд болон бусад

Text: Buro.Mongolia


Ягаан

Энэ хавар ягаан өнгийг зөвхөн маникюр гэлтгүй хувцаслалт болон нүүр будалтдаа нэвтрүүлэхийг зөвлөж байна. Барби хүүхэлдэйг санагдуулам зөөлөн ягаан туяанууд, эсвэл сонгодог гялгар бүтэцтэй ягаан өнгө нь хамгийн өндөр эрэлттэй байх болно.

Энэ хаврын маникюрын 7 өнгө (фото 1)

 

Тэнгэрийн цэнхэр

Усан цэнхэр, тэнгэрийн цэнхэр, пастель цэнхэр гээд цэнхэр өнгөний зөөлөн туяанууд энэ улирлын маникюрын гол өнгөөр нэрлэгдлээ. Цэнхэр өнгө аз жаргал, эрх чөлөө мэдрүүлэн харахад нүдэнд дулаан, тааламжтай байдаг тул одооноос маникюртаа хэрэгжүүлж эхлээрэй.

Энэ хаврын маникюрын 7 өнгө (фото 2)

 

Неон өнгө

Энэ улирлын street style од болсон неон өнгө хумсан дээр ч маш гоёмсог харагддаг. Сонгодог өнгөнүүдээс уйдаад амжсан бол зарим өдрүүдэд неон өнгийн маникюраар олны анхаарлыг татаарай.

Энэ хаврын маникюрын 7 өнгө (фото 3)

 

Шар

Нимбэгийн шар, сүүн шар, бүүдгэр шар зэрэг шар өнгөний гэгээлэг, зөөлөн туяанууд энэ улиралд ноёрхох болно.

Энэ хаврын маникюрын 7 өнгө (фото 4)

 

Саарал-ногоон

Ashy Green буюу саарал-ногоон өнгийг зарим хүмүүс цайруулсан хаки гэж нэрлэх дуртай бол зарим нь үнсэн ногоон хэмээн тодорхойлдог. Юутай ч Ashy Green өнгө нь ямар ч туяатай арьсанд сайхан зохиж, саармаг, минимал уур амьсгал бий болгодог байгаа.

Энэ хаврын маникюрын 7 өнгө (фото 5)

 

Шүрэн өнгө

Pantone институтээс зарласан энэ оны гол өнгө буюу "Амьд Шүр" өнгөний төрөл бүрийн туяанууд маникюрын салбарт тренди байх болно.

Энэ хаврын маникюрын 7 өнгө (фото 6)

 

Лавандын хөх ягаан 

Хагас тунгалаг, сүүн болон шохойн хөх ягаан өнгөнүүдийг дангаар нь будаж, эсвэл өөр өнгийн геометрийн хэлбэр дүрсээр чимэглээрэй.

Энэ хаврын маникюрын 7 өнгө (фото 7)

цааш үзэх