Хайх

Хурдхан үзээрэй: Тимоти Шаламегийн тоглосон “Dune” киноны анхны трейлер

Хурдхан үзээрэй: Тимоти Шаламегийн тоглосон “Dune” киноны анхны трейлер

Арванхоёрдугаар сард дэлгэцнээ гарна

Text: Бюро 24/7


Warner Bros. кино компани шинжлэх ухааны уран зөгнөлт "Dune" киноны анхны трейлерийг танилцууллаа. Уг Киног Дени Вильнёв (Blade Runner 2049) найруулсан бөгөөд энэ нь Дэвид Линчийн 1984 онд гаргаж байсан "Dune" бүтээлийн шинэчилсэн хувилбар юм.

Киноны үйл явдал алс холын ирээдүйд өрнөх бөгөөд хоорондоо дайтдаг од гарагсдын нийгэмлэгүүдийн тухай өгүүлнэ. Тэд ирээдүйг зөгнөж, сансраар аялах чадвартай хэдий ч ингэхийн тулд "спайс" гэх тусгай бодисыг олж авах шаардлагатай болно. Харин тэрхүү бодис нь зөвхөн Арракис (өөрөөр Дюна гэж нэрлэдэг) гараг дээрээс олддог байна. Иймээс Дюнаг эзлэх хүсэлтэй нийгэмлэгүүд дунд ширүүн тулаан эхэлнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх