Хайх

Тимоти Шаламе шүтэн бишрэгчдийнхээ илгээсэн бэлэгнүүдээр гоёх дуртай

Тимоти Шаламе шүтэн бишрэгчдийнхээ илгээсэн бэлэгнүүдээр гоёх дуртай

Twitter-д үүнийг батлах давлагаа үүсжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Тимоти Шаламе шүтэн бишрэгчдийнхээ илгээсэн бэлэгнүүдээр өдөр тутамдаа, заримдаа бүр тусгай зураг авалт, тэр ч бүү хэл улаан хивсний ёслол дээр ч хүртэл гоёдог болохыг яг одоо Twitter тавцанд цуглараад буй олон арван зургаас харах боломжтой. Жүжигчин өөрт нь ирсэн саравчтай малгай, бугуйвч, футболка, оймс зэрэг бэлэгнүүдийг өөрийн стильд уусган өмсөж, бэлэг бүрийг үнэлэн шүтэн бишрэгчдээ хүндэтгэдэг болохоо нэгэнтээ батлаад авчээ. Итгэхгүй байгаа бол @sunflwrchalamet гэх Twitter хуудсаар зочлоход л хангалттай.

Энд жишээ нь Тимоти Нью-Йорк хотод байхдаа нэгэн шүтэн бишрэгчтэйгээ зургаа даруултал тухайн үед түүний өмсөж байсан цэнхэр саравчтай малгайг жүжигчний Өмнөд Солонгос дахь өөр нэгэн шүтэн бишрэгч нь 2019 онд, "Little Women" киноны промо сурталчилгааны үеэр бэлэглэж байсан нь илэрчээ.

Мөн BAFTA шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин улаан хивсэн дээр алхаж байх үеэрээ шүтэн бишрэгчээсээ шүрэн бугуйвч бэлгэнд авч, тэр даруйд өөрийн зүүж байсан Cartier-ийн бугуйвчаа тайлан шүрэн бугуйвчийг зүүсэн байдаг.

"Тимоти Шаламе, Lady Bird киноны зурагтай сүлбээр зүүлтийг би чамд илгээсэн юм. Би чамайг миний бэлгийг анзаарахгүй өнгөрнө байх гэж бодож байсан тул өмнө нь энэ талаар бичиж байсангүй. Чи миний бэлгээр гоёсон байгааг хараад би үнэхээр их аз жаргалтай байна! Мөн ийм жижиг зүйлсэд ач холбогдол өгч байгааг чинь хараад бүр ч их аз жаргалтай байна. Чиний шүтэн бишрэгч гэдгээрээ бахархаж, талархаж байна!"

"Сайхан хувцасласан Тиммиг хараад үүнээс илүү аз жаргалтай байх боломжгүй мэт санагдаж байтал тэрээр миний өчигдөрхөн бэлэглэсэн бугуйвчийг зүүсэн байхыг анзаараад үгээр илэрхийлэшгүй их жаргалтай болчихлоо!"

"Би энэ футболканы дизайныг өөрөө гаргаж, хийсэн юм. Миний бэлгийг өмссөнд би маш их баяртай байна. Үнэхээр сайхан харагдаж байна!"

"Хайртай, хайртай, хайртай"

"Миний бэлэглэсэн бугуйвчийг хэн зүүсэн байгааг хар даа! Толгойгоороо хана мөргөхөд ч бэлэн байна!!"

цааш үзэх